solongonews
Хятадууд дайчдынхаа гавьяаг үзэсгэлэнд мөнхөлжээ
2018-08-17 11:20
Японы эсрэг тулалдсан Хятадын ахмад дайчдын хөрөг зургийн “Хэзээ ч бүү март” нэртэй үзэсгэлэн энэ сарын 15-нд нээлтээ хийжээ.

Уг үзэсгэлэн Хятадын Японыг эсэргүүцэх дайныг дурсах танхимд зохион байгуулагдсан байна. Зураг, бичиг хосолсон хэв маяг бүхий үзэсгэлэнд 1931-1945 оныг хүртэлх нийт 138 бүтээл дэлгэсэн аж. Үзэсгэлэнд Японыг эсэргүүцэх дайны фронтод эрэлхэгээр тулалдсан Хятадын цэргүүдийн хөрөг зураг хийгээд амжилтыг өгүүлжээ. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл