solongonews
Оросын эрдэмтэн: - Хятад улс БРИКС-ийн орнуудын хамтын ажиллаагаанд чухал үүрэг гүйцэтгэж байна
2022-06-22 10:47
Оросын эрдэмтэн: - Хятад улс БРИКС-ийн орнуудын хамтын ажиллаагаанд чухал үүрэг гүйцэтгэж байна.

    Хятад улс 2022 онд БРИКС-ийг даргалж байгаагийн хувьд "Дэлхийн хөгжлийн шинэ эрин үеийг бий болгохын тулд өндөр чанарын түншлэлийн харилцааг бэхжүүлье" урианы дор БРИКС-ийн орнуудын удирдагчдын 14-р уулзалт зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах болно. Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн ерөнхий редакторын үүрэг гүйцэтгэгч, ерөнхий судлаач Андрей Давыдов 20-ны өдөр Хятадын мэдээний агентлагийн сурвалжлагчтай хийсэн ярилцлагадаа, Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хувьд БРИКС-ийн хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

Тэрээр:

- БРИКС-ийн орнуудын 14 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын сэдэв маш чухал юм. Энэхүү уулзалт нь дэлхийн бүтэц нэг туйлт ертөнцөөс олон туйлт ертөнц рүү шилжиж буй эгзэгтэй үед болж байна. Өндөр чанар бүхий түншлэлийн харилцааг байгуулж,бүх дэлхийг хамарсан хөгжлийн шинэ эрэн үеийг нээх нь БРИКС-ийн орнуудын,ялангуяа Хятад болон Оросын урт хугацааны турш санаачилсаар ирсэн ба хөөцөлдсөөр ирсэн зорилт болно. Энэтхэг, Бразил,Өмнөд Африк зэрэг бусад гурван гишүүн орон ч тухайн бус нутгийн хөгжиж буй орнуудын хамгийн чухал төлөөлөгч болно. БРИКС-ийн орнууд ирээдүйд хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж буй орнуудын эдийн засаг, улс төр, соёлын хамтын ажиллагааны төв болно гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэж хэллээ. Андрей Давыдов:

- Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хувьд,БРИКС-ийн орнуудын хамтын ажиллаагаад чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Арван хэдэн жилийн турш,Хятад улс эдийн засаг,худалдаа,технологи зэрэг салбаруудад бүр ихээхэн амжилт тогтоосон, харин хөгжсөн орнууд энэхүү явцыг биелүүлэхэд хэдэн зуун жилийн цаг хугацааг хэрэглэсэн гэдгийг ойлгох ёстой. Иймийн учир,Хятад улс БРИКС-ийн орнуудын хамтын ажиллаагаад орлуулж болшгүй чухал үйлдэл үзүүлж бий ажээ. Энэ нь БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны "агуулга"-д тусгагдсан төдийгүй үр дүнтэй, прагматик үйл ажиллагаанд шаардлагатай улс төрийн уур амьсгалыг агуулж байна.Ялангуяа Хятад, Энэтхэгийн харилцааны эерэг өнгө аяс нь БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан гэж тэр үзэж байна. Мөн тэрээр, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны хүрээнд хамгийн чухал нь зөвхөн худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа төдийгүй шинжлэх ухаан, технологи, инновацын харилцаа чухал бөгөөд энэ нь оролцогч орнуудын улс төрийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. Давыдов хэлэхдээ, БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалт нь эдийн засаг, улс төрийн бүрэн эрхт байдлын хүрээнд интерактив талбарт ирээдүйн сайн суурийг тавина гэж найдаж байна. Учир нь дэлхийн дэг журам тэгширч байгаа нөхцөлд БРИКС-ийн орнууд сэргээн босгосон шинэ дэлхийн дэг журамд чухал үүрэг гүйцэтгэх болон бөгөөд ирээдүйн ертөнцийн цөм нь түүний эргэн тойронд бий болно гэсэн байлаа.

Мөн тэрээр:

- Ирж буй олон туйлт ертөнцөд БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлж, гүнзгийрүүлэх нь ардчилал дээр суурилж, БРИКС-ийн хүрээн дэх оролцогч улс бүрийн хүсэл, онцлог нөхцөлийг харгалзан үзэж, талуудын үндэслэлтэй санал, зөвлөмжийг өргөнөөр авч хэрэгжүүлэх ёстой. БРИКС-ийн орнууд дэлхийн энх тайван шударга ёсыг хамгаалах,аюулгүй байдлыг хамгаалах,терроризмын эсрэг тэмцэх болон харилцан итгэлцэх тал дээр илүү их анхаарч,хамтран ажиллах ёстой гэж илэрхийллээ.

Зохиогч: ТЯНЬ БИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл