solongonews
Монгол Улсын хэвлэл мэдээллийнхэн Эрээн хотод сурвалжлага хийлээ
2018-10-26 20:43



Хятад, Монголын соёлын солилцоог чангатган, хоёр орны ард түмний найрамдлыг нэмэгдүүлэх үүднээс 10-р сарын 22-нын өдөр Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамныхан Монгол Улсын хэвлэл мэдээллийнхнийг зохион байгуулан ӨМӨЗО-ы боловсрол, сурган хүмүүжил, соёлын үйлсийн хөгжлийн тойм байдал болон Эрээн хоттой танилцан сурвалжлага хийж, анхны аянаа эхлүүлсэн байна.

 

Сурвалжлагын багийнхан Эрээн хотын 1-р дунд сургууль, Эрээн хотын Монгол-Хятад эмнэлэг зэрэг газраар явж, Эрээн хотын боловсрол, сурган хүмүүжил, эм эмнэлгийн хөгжлийн талаарх ойлголт авсан байна.

1-р дунд сургуулийн заах аргын өрөө, дотуур байр, соёл спортын төв зэрэг газраар орж, Эрээн хотод суралцаж байгаа Монгол Улсын сурагчдын сургалтын нөхцөл байдал, хичээлийн гадуурх амьдралын нөхцөл болон Хятад, Монгол хоёр улсын боловсрол, сурган хүмүүжлийн хамтын ажиллагаатай танилцжээ. Сурагчид тав тухтай тохилог орчинд сурч боловсорч байгаа нь сурвалжлагын багийнханд гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн байна. Эрээн хотын Монгол-Хятад эмнэлгийн эм эмнэлгийн үйлчилгээний түвшин, Хятад эмнэлгийн судас барьж оношлох арга, Монгол Улсын өвчтөний эмчилгээтэй танилцахын зэрэгцээ өвчтөний сэтгэгдлийг сонссон байна.

Сурвалжлагын багт Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл,  Сайт, телевизийн холбооны 20 гаруй  сэтгүүлж оролцож, 10-р сарын 22-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэл Эрээн хот, Хөххот, Ордос зэрэг газраар сурвалжлан, Өвөр Монголын боловсрол, сурган хүмүүжил, соёлын хөгжлийг ухуулан танилцуулж, хоёр улсын боловсрол, сурган хүмүүжил соёлын цар хүрээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болно .

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл