solongonews
Өвөр Монголд нүүрсний үнэ бага зэрэг нэмэгдэв
2019-10-16 10:47
Өнгөрөгч 9 дүгээр сард Өвөр Монголын дулааны нүүрсний уурхайн аман дахь үнэ, цахилгаан эрчим хүчний зориулалттай нүүрсний худалдан авах үнэ бага зэрэг нэмэгдсэн.

Дулааны нүүрсний газар дээрх үнэ тонн тутамдаа 215.55 юань буюу өмнөх үеэс 1.33 хувиар нэмэгджээ. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.06 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, зүүн бүсийн Лигнитийн нүүрсний уурхайн аман дээрх дундаж үнэ тонн тутамдаа 191.02 юань байсан бол Ордос хотын дулааны нүүрсний газар дээрх үнэ тонн тутамдаа 260 юань байв.

Цахилгаан эрчим хүчний зориулалттай нүүрсний худалдан авах үнэ тонн тутамдаа 205.22 юань буюу өнгөрсөн оны мөн үеэс 1.03 хувиар нэмэгджээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Синьхуа агентлагийн мэдээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл