solongonews
ДЭМБ Хятад улсын ололт амжилтыг сайшаав
2017-07-06 09:39
Энэ сарын 5-ны үдээс хойш ДЭМБ-аас Хятадын Засгийн газарт ”Нийгмийн эрүүл мэндийн засаглалын гарамгай үлгэр жишиг” хэмээх шагнал олгож, Хятад улсын эх орноо хайрлах эрүүл мэндийн хөдөлгөөн өрнөж эхэлсний 65 жилийн ойг дурсан, эх оронч эрүүл мэндийн хөдөлгөөний олсон гялалзам амжилтыг сайшаажээ.

Эх сурвалжид тэмдэглэснээр, 1952 онд Хятад улс засгийн газраар гол болгосон, нийгэм нийтээр оролцсон эх оронч эрүүл мэндийн хөдөлгөөн өрнүүлж эхэлснээс хойш өнөөг хүртэл 65 жил болжээ. Өөр өөр цаг үед шилдэг байсан эрүүл мэндийн асуудлуудад хандан урьд хожид иж бүрэн ажиллагаанууд өрнүүлсэн юм. Тухайлбал, хулганын хижиг, булчин задрах тахал болон бусад үхлийн аюултай халдварт өвчин тархахыг үр ашигтай тогтоон барьж, салхин цэцэг мэтийн халдварт өвчнийг арилган, гэдэсний халдварт өвчин, паразит өвчин, вектор дамждаг өвчин зэрэг өвчний тархалтыг илт бууруулж, зарим орон нутгийн чанартай хүнд өвчин эмгэгийг үндсэндээ арилгаж чадсан байна.

Хүн амын дундаж наслалт шинэ Хятад улс байгуулагдсаны эхний үед 35 нас байсныг нэмэгдүүлээд 2015 он гэхэд 76.3 нас хүргэж, эх нялхсын эндэгдлийн норм, жирэмсэн эхийн эндэгдлийн норм буураад дунд зэргийн хөгжсөн орны түвшинд хүрч, НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг урьдчилан биелүүлж чаджээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл