Чандао арал бол Хятадын эдийн засгийн томоохон муж болох Шаньдүн мужийн тэнгисийн экологийн соёлын цорын ганц туршиц бүс юм. Чандао сянь урьд нь Шаньдүн мужийн хамгийн чинээлэг сянь байсан. Гэхдээ, тэнгисийн нөөцийг хэт ашиглаж, хэт хөгжүүлэлт хийсний улмаас загасчид ядуу амьдралдаа буцан орж, эдийн засаг нь уналтад орсон юм. Харин одоо, ногоон хөгжлийг дэмжсэнээр урьдын өнгө дүрэхээ сэргээлээ.

65 настай Сүнь Чанжи Чандао аралд гэр буудал ажиллуулж байгаа, 16 наснаасаа далайд гарч загасчилсан тэрээр уг арлынхаа хэдэн арван жилийн өөрчлөлт хувиралтыг биеэр өнгөрүүлсэн нэгэн билээ.

Арлаас гарч автобусаар явахад, та аль нутгийн хүн бэ гэж асуухад, би Чандао арлынх гэж омог бардам хариулдаг. Яагаад гэвэл бид чинээлэг сяньд амьдарч байгаагаараа бахархдаг гэж байлаа.
