solongonews
Сэтгэл нэгдэн хамтдаа урагш алхая!
2021-04-12 19:19
Дахин нэг шив шинэ хавар цаг айсуй. Хятадын эх газар амьдралын эрч хүчээр дүүрч, нийгмийн бүхий л салбарын үйл ажиллагаа урагштай үргэлжилсээр.

Дахин нэг шив шинэ хавар цаг айсуй. Хятадын эх газар амьдралын эрч хүчээр дүүрч, нийгмийн бүхий л салбарын үйл ажиллагаа урагштай үргэлжилсээр.

Энэ онд БНХАУ-ын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ой, "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний эхлэлийн жил тохиож байна. Хятад улс орчин үеийн социалист байгууллыг бүх талаар цогцлоон байгуулах шинэ замналаа эхлүүлж, хоёр дахь зуун жилийн зорилт уруу тэмүүлж эхэллээ.

Бээжин дэх Өвлийн Олимпын наадмын талбайгаас Жэжян дахь гадаад худалдааны үйлдвэрийн тасгууд, Хармөрөний өргөн уудам тариалах бүсээс Их тохойн бүтээн байгууламжууд, "Хятад усны цамхаг"-ийн цаст уул, мөсөн голуудаас "Хүнсний ногооны хотхон" хүртэл адил бус нутгийн адил бус салбарт Хятадын ард түмэн сэтгэл нэгдэн шаргуу хөдөлмөрлөж, хүмүүсийн бизнес эрхлэх хүсэл эрмэлзэл, өөртөө итгэх итгэлийг хаа сайгүй мэдрүүлж, Хятадын эдийн засаг, нийгмийн шинэ онцлох үйл явдал, шинэ уур амьсгал, шинэ дүр төрхийг тод харуулж, Хятадын хөгжлийн түүх, шинэ жишээг дэлхий нийтэд мэдрүүлж байна.

"Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө" нь "Давхар мөчлөг"-ийн хөгжлийн шинэ хэв маягийг бий болгож, өндөр түвшний нээлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ хэтийн төлөвийг нээхийг санал болгожээ. Саран бөмбөрцгөөс буцах төхөөрөмж нь Саран бөмбөрцгийн гадаргуунаас дээжийг дэлхий рүү амжилттай зөөвөрлөн авчирсан, Хятадын "Есөн бүлэг" хэмээх квант тооцоолох анхны загварыг үйлдвэрлэсэн, "Тэмцэл" нэрэмжит ​​гүний усан дор шумбагч төхөөрөмж 10000 метрийн далайд шумбан амжилттай буцаж ирсэн.  Бэйдөү систем дэлхийн сүлжээг байрлуулж дуусгасан, цаг тутамд 350 км-ын хурдтай ачааны хурдны галт тэргийг үйлдвэрлэсэн зэрэг энэ бүхэн Хятад улсын 2020 оны нүд гялбам амжилтууд юм. Энэ нь мөн олон улсын хамтын нийгэмлэгт Хятадын шинжлэх ухаан, технологийн дэвшлийг бишрүүлж чадсан байна. 2021 онд Хятадын инновацын манлайлал тасралтгүй нэмэгдэж, өндөр чанартай хөгжилд шинэ эрч хүч нэмэх болно.

Хятад улсын хувьд 2021 он бол онцгой ач холбогдолтой жил юм. 2021 он бол "Арван дөрөвдүгээрс таван жилийн төлөвлөгөө"-ний эхний жил бөгөөд "Хос зуун жил"-ийн зорилтын түүхэн солилцооны үе юм. Үүнээс Хятад улс орчин үеийн социалист байгууллыг бүтээн байгуулах шинэ аяллын эхний таван жилийг бүх талаар эхлүүлж байна.

Дэлхий дахинд 2021 он бол Хятадын ойрын 5 жил ба цаашдын хөгжлийн чиг хандлагыг ойлгох чухал цонх юм. Шинэ гарааны цэг дээр зогсож, Хятад улс хөгжлийнхөө шинэ шатанд хэрхэн шилжих вэ? гэдэг асуудал Дэлхий дахины анхаарлын төвд орсон байна.

Зохиогч: Б.ХУРЦ
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл