Хятад улсын дотоод, гадаадаас хүрэлцэн ирсэн 1500 тамирчид бүртгүүлэн оролцож, үүнд Оросын 40 тамирчин оролцов.
Энэ удаагийн олон улсын марафон гүйлтийн тэмцээн “2+1” тэмцээний арга хэлбэрийг хэрэгжүүлсэн бол Хятад улсын Мишань болон Орос Улсын Камень хот зэрэг хоёр газарт явагдах юм байна. Үүнд, энэ сарын 17-нд Хятад улсын хилд явагдаж дууссаны дараа 19-нд хэсэг оролцогчид Орос Улсын Камень хотод үргэлжлэн хүчээ сорих юм байна. Орос улс дахь салбар тэмцээнд Хятад улсын 100 тамирчин болон Орос Улсын 300 тамирчин Ка́мень хотын гүйлтийн талбарт хамтдаа 12 км-д хүчээ сорино.
Хятад улсын Мишань хотын орлогч дарга:
- Энэ удаагийн олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг Хятад улсын Хармөрөн мужийн Мишань хотын захиргаа болон Оросын далай дагуух хязгаар орны Камень хотын захиргаа хамтран зохион байгуулсан байна. Хятад, Оросын хил дамнасан марафон тэмцээн бол нэгэн удаагийн туршилт бөгөөд энэ нь хоёр орны соёл, спорт, аж ахуй, арилжаа худалдааны салбарын солилцоонд ахилт дэвшилт гаргах болно гэсэн байна.
