Миний эмээгийн зүрх муу. Түүнийг явахад нь би аврахыг хүссэн. Гэр бүлийн эмч яаж хийхээ утсаар асуух гэсэн ч би хэлж чадаагүйгээс болж аварч чадаагүй. Эмээ маань эцэстээ хорвоог орхисон. Би эмээдээ маш их хайртай. Энэ явдлаас болоод анагаах ухаанд суралцахаар шийдсэн боловч манай улсад тийм боломж тийм ч их байдаггүй. Ингээд 2011 онд Хятадад ирсэн.
Намайг Шин Ченглэ гэдэг. Өмнөд Африкаас ирсэн. Вэньжөү дэх хүүхдийн клиникийн гадаад эмч юм. Анх Хятадад ирэхдээ Вэньжөүгийн Анагаах Ухааны Их Сургуульд суралцаж, бакалавр, магистрын зэрэг хамгаалсан. Анагаах ухаанд суралцах маш хэцүү. Учир нь олон ном унших, олон шалгалт өгөх, хятад хэл сурах ёстой. Багш маань надад "Шин Чэнлэ" гэдэг хятад нэр өгсөн. Энэ нь хичээл зүтгэлтэй, ажил бүтэмжтэй, аз жаргалтай байна гэсэн утгатай. Хубэй мужийн аялал жуулчлалын агентлагаас одооноос эхлэн хичээллэхийг түр хойшлууллаа гэсэн.
2020 оны цагаан сарын үеэр коронавирус дэгдсэн. Тэр үед миний эргэн тойрон дахь олон гадаадын иргэд Хятадаас буцсан. Манай гэр бүлийнхэн ч намайг Өмнөд Африк руу буцахыг зөвлөсөн. Би үлдэхийг сонгосон. Учир нь энэ хот намайг эмч мэргэжилтэй болгон төлөвшүүлсэн. Яг энэ мөчид “хоёр дахь төрөлх нутгаа” орхиж болохгүй. Бүгд улс орныхоо төлөө хичээцгээе.
Жинхэнэ хайр үнэнч байхыг хэцүү цагт олж хардаг гэсэн эртний хятад үг бий. Би өөрийн хүч чармайлтаар энэ нутгийг Вэньжөүгийн иргэдтэй хамт хамгаална гэж найдаж байна.
Би хүүхдийн клиникийн эмч хүн. Тухайн үед манай хүүхдийн тасгийн амьсгалын тасаг хамгийн их эмчилгээтэй тасаг байсан. Ихэнх хүүхдүүд халуурч, ханиалгах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдгээр ирж байсан.
Тахлын бүх хугацаанд эмч, багш нартайгаа хамт халдвар авсан 19 хүүхдийг аварсан. Хүүхдийн эцэг эх нь тайвшран амьсгал авахыг харах бүрд надад энэ дэлхийн ямар ч магтаалаас илүү хичээл зүтгэлийнхээ баталгааг мэдэрдэг. Тахлын үеийн ажил эрчимтэй байгаа ч би ажлаасаа гарсны дараа хийх нэг чухал зүйл байдаг.
Тухайн үед бусад улс оронд амьдарч байсан найз нөхөд маань "тахал"-ын тухай ярьж, бусад олон оронд Хятадад гарсан тахлын талаар хэтрүүлсэн. Бүр худал мэдээллүүд гарч байсан ч миний олж харсан зүйл бол Хятадын ард түмэн нэгдэж байсан юм. Миний таньдаг Вэньжөүгийнхэн тэвчээртэй, миний таньдаг хятад хүн болгон тэмцэж байсан болохоор би ямар нэг юм хийхээр шийдсэн.

Сайн байцгаана уу? Намайг Бретт гэдэг. Энэ өвөл Анагаах Ухааны Их Сургуулийн Хүүхдийн эмчийн мэргэжлээр төгсөж байгаа. Би Хятадын коронавирусний талаар мэдээлэл өгөх болно.
Миний гадаад дахь нийгмийн платформ олон зуун мянган дагагчтай тул би видео бичлэг хийж зарим буруу ойлголтыг засаж, Хятад улс тахлын эсрэг хэрхэн хариу үйлдэл үзүүлснийг дэлхий дахинд харуулахыг хүссэн.
Тэр үед миний бичлэгийг үзсэн хүний тоо 1 сая давна гэж төсөөлөөгүй. Бичлэгээр дамжуулан олон хүн Хятад улс тахлыг давж байгааг харсан. Дэлхий даяар тахал тархаж байгаа нь харагдаж байгаа ч Хятад улс арга хэмжээ авч тайван байгаа. Одоо би Хятад улсад илүү итгэлтэй болсон.
Өнгөрсөн оны есдүгээр сард би Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд уригдан ирж, “КОВИД-19”-тэй тэмцсэн Үндэсний сайшаалын бага хурал дээр гадаадын шилдэг сайн дурын ажилтан цол хүртсэн.
Тэр үед Хятад надад илүү хэрэгтэй, Хятадтай харилцах зарчим маань улам гүнзгийрч, Хятад улс надад мэргэжлийн сайн стандарт, хүчтэй өрсөлдөх чадварыг бий болгоход тусалж, сургаж байсныг илүү сайн ойлгосон.
Бяцхан найз нөхдийнхөө хязгааргүй хайр, даруу төлөв байдлыг би мэдэрч, түүнийгээ дэлхий дахинд түгээж байгаадаа маш их баяртай байна. Энэ тахлын дараа би“Вэньжөүгийн хүн”болсон гэдэгт итгэж байна. Вэньжөү хотын бизнес эрхлэх орчин маш сайн. "Интернэт + эм эмнэлгийн тусламж үйлчилгээ"-ний ачаар бизнес эрхлэгчид болон зоригтой хүмүүсийн өлгий болсон.
Сургуулиа төгсөөд Жэжян хотод өөрийн компанийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ жил Вэньжөүд 10 дахь жилдээ ажиллаж байгаа. Энэ 10 жил Хятадын эдийн засаг хурдацтай хөгжиж байгааг харлаа. Хэрвээ Хятад улс ийм хурдтай хөгжиж, ийм олон амжилт гаргаагүй байсан бол би өнөөдрийн хэмжээнд байхгүй байх. Хятад миний мөрөөдлийг биелүүлсэн. Би Хятадад хайртай.

