Орчон үндэстнүүд үр хойчдоо арьсан эдлэлийн урлалаа өвлүүлж байна
2019-12-13 11:11
ӨМӨЗО-ы Орчон үндэстний өөртөө засах хошууны Гүли шяньд голчлон Орчон үндэсний анчид амьдардаг.

Эндхийн Биет бус соёлын өвийг уламжлах бааз жуулчдад зориулж өөрийн үндэстний өдөр тутмын хэрэглээний зүйлс болох арьсан эдлэл, өмсгөл зэргийг дэлгэн үзүүлж, ахуй соёлоо сурталчилсаар ирсэн. Эдгээр зүйлсийг жуулчид үзэж сонирхохын зэрэгцээ худалдаж авах дуртай гар урлалын бүтээгдэхүүн болсон байна. Ангийн буугаа хаяж, төв суурингийн оршин суугч болцгоож буй Орчон үндэстний хөгшчүүд арьсан эдлэлийн урлалын арга барилаа хойч үеийнхэндээ уламжлуулахыг хичээж байна.



Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
