solongonews
“Будрын чулууны буурал домог”-ийг Хөххотноо тоглов
2018-12-13 17:22
Хятад улсын төрийн урлагийн фондын дэмжлэг бүхий төслийн монгол жүжиг “Будрын чулууны буурал домог”-ийг Хөххотноо тоглов.

Өвөр Монголын Сөнид зүүн хошууны Улаанмөчирийн туурвисан 2018 оны Төрийн урлагийн фондын дэмжлэг бүхий төслийн монгол жүжиг “Будрын чулууны буурал домог” Хөххотноо тоглогдов.

Уран сайхны дуу бүжгийн тоглолтоор монгол үндэстний сур харваа, морь уралдах, бөх барилдах зэрэг эрийн гурван наадмын ид шидийг гайхуулж, баатар зоригийг магтан дуулсан юм.

Уг домог үлгэрийн үйл явдал нь баян хүчирхэг аймгийн ахлагч нь удам угсаагаа залгамжлах үүднээс ядуу буурай аймгийн гүнжийг хүчээр буулгахаар дайн дажин үүсгэх шахаж байгаа хүнд цаг үед малчин залуу Наранхүү эрэлхийлэн гарч ирнэ. Тэрээр уран авхаалж, эрэлхэг зоригоороо баян хүчирхэг аймгийн ахлагчтай өрсөлдөнө. Тэд Монголчуудын эрийн гурван наадмаар өрсөлдөж, эгэл жирийн малчин залуу Наранхүү хүнд бэрхийг даван туулж, эцэстээ эрийн гурван наадамд тэргүүлдэг байна. Ийнхүү тэрээр дайн дажинг зогсоож чадсанаар барахгүй, ард түмэн, хаад ноёдын илтгэлийг олж, ард түмэн аз жаргалтай аж төрж байгаагаар урлагийн тайзнаа амилуулсан байна.

 

 

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл