Хятадын 32 дахь удаагийн өмнөд Антарктидыг судлан шинжлэх баг 158 өдөр, ойролцоогоор 30 мянган миль аялж, ажил үүргээ гүйцэтгэн энэ сарын 12-ны өдөр “Шю Лүн” онгоцоор Шанхай дахь Антарктидыг судлах төвдөө ирсэн байна.
Хятадын 32 дахь удаагийн судлан шинжлэх баг 45 шинжлэх ухааны судалгааны төсөл болон 30 ар талын баталгаа болон бүтээн байгуулалтын төслийг тогтсон хугацаандаа амжилттай биелүүлсэн байна. Одоогийн байдлаар тус судлан шинжлэх багийн 33 ажилтан өмнөд Антарктидын Чанчэн өртөө, Жүншань өртөөнд үлдэж, нэг жилийн төлөвлөгөөт ажлаа эхлүүлжээ. Тэд цаг агаар, экологи, Антарктидын туяа зэрэг төслийн шинжлэх ухааны баримтлалтай судалгаа болон арын баталгаат ажлыг эхлүүлсэн байна.
