
Хятадын Төмөр замын ерөнхий компаниас мэдээлснээр энэ сарын 07-ны өдөр бол Ханш нээсэн амралтын сүүлчийн өдөр учраас нийт Хятадын төмөр замын зорчигч тээврийн оргил үе болж, давхцсан тоогоор 14 сая 540 мянган зорчигч тээвэрлэх төлөвтэй байгаа бөгөөд төмөр замын салбар зорчигч тээврийн 732 галт тэргийг нэмж ажиллуулахаар болсон байна.

Бүртгэлийн тоо баримтаас үзвэл 04-р сарын 06-нд буюу Ханш нээх амралтын хоёр дахь өдөрт төмөр замаар аялсан зорчигч давхцсан тоогоор 11 сая 205 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.7 хувиар нэмэгдэж, 459 галт тэргийг нэмж ажиллуулсан байна.

Сүүлийн өдрүүдэд төмөр зам дагуух түлш, өргөл хийсний улмаас уулын гал түймэр олонтаа гарч, төмөр замын тээврийн аюулгүй байдал, эмх дэглэмд ноцтой хохирол учруулж байна. Иймээс галын аюулаас хамгаалах холбогдох дүрэм тогтоолыг журамлан, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг баталгаажуулахыг Төмөр замын салбар зам дагуух иргэдэд сануулж байна.
