solongonews
5000 машины цуглуулгатай баян эр
2017-04-27 15:41
Малайзын бизнесмен эр өөрийн “Jaguar S-Type 4600” маркийн машинаа янз бүрийн өнгөтэй тоглоомын жижигхэн машинаар хулджээ.

Тэрээр Куала Лампуртаа алдартай болжээ. Хэдэн долоо хоногийн турш энэ машины зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, эзэн нь хэн бэ гэж хүн бүр тааж ядан байв. 

Үнэндээ энэхүү Ягуарын эзэн бол баян эр гэж харахаасаа илүүтэйгээр ямар компанийн сурталчилгаа вэ хэмээн харах нь их байсан гэнэ. 

“Harian Metro” сониныхон энэхүү автомашин нь 34 настай Датук Сери Махади Бадрул Заманых бөгөөд тэрээр “Financial Genius Group” компанийн захирал гэдгийг олон нийтэд дэлгэсэн байна. 

Тэрээр 13 настайгаасаа эхлэн “Hot Wheels”-ийн машиныг цуглуулдаг байсан бөгөөд одоо 5000 машинтай гэдгээрээ бахархдаг. Харин өөрийн Ягуараа хулдахад 4600 нь хэрэг болсон байна. Махади удаан хугацааны турш өөрийнхөө машиныг хэрхэн өөрчлөх билээ хэмээн боджээ. 

Цуглуулга нь хэтэрхий их зай эзлээд байсан учраас хаана хадгалах вэ хэмээн бас бодсоор байсан гэнэ. Ингээд өөрийн машин дээр наахаар шийдэж. Үүнийгээ хоёр сумаар нэг туулай буудсан хэмээн тайлбарласан байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : https://po.baidu.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл