solongonews
Сирид ”Хаврын үрийн ажиллагаа” эхлэв
2021-05-07 11:20
Сирид ”Хаврын үрийн ажиллагаа” эхэллээ.

   Хилийн чанад дахь хятад иргэдийг "COVID-19"-ийн вакцинаар вакцинжуулах "Хаврын үрийн ажиллагаа" энэ сарын 06-ны өдөр Сирид эхэллээ. Сири дэх бараг зуу шахам Хятад иргэд вакцинжуулалтын эхний тунг хийж дуусгажээ.

 Мөн өдрийн нээлтийн арга хэмжээнд Хятад улсаас Сирид суугаа элчин сайд Фэн Бяо болон Сирийн эрүүл мэндийн яамны албаны хүмүүс оролцов. Фэн Бяо ярилцлага өгөхдөө:

- Элчин сайдын яам болон Сирийн Эрүүл мэндийн яам хооронд зөвлөлдсөний дараа энэхүү "Хаврын үрийн ажиллагаа"-нд ашигласан вакциныг БНХАУ-аас Сирид тусалсан "COVID-19"-ийн вакцинаас хуваарилсан болно. Тэргүүлэх болон сайн дурын зарчимд үндэслэн Сири дэх Хятадын иргэдэд үнэгүй вакцин хийлгэх болно гэж ярьсан байна.

  Фэн Бяо:\

- "COVID-19" тахал дэгдсэнээс хойш Сири дэх Хятадын Элчин сайдын яамнаас "Эрүүл мэндийн багцууд", "Цагаан сарын баярын багцууд" зэрэг арга хэмжээ ба "Хаврын үрийн ажиллагаа" зэргээр арга хэлбэрээр гадаадад байгаа Хятад иргэдийн эрүүл мэндийг анхаарч халамжилсан юм. Цаашид Элчин сайдын яам нь "Ард түмэнд зориулсан дипломат ажиллагаа" гэсэн үзэл баримтлалыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Сири дэх хятад иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх болно гэж хэллээ.

 Сирид хөдөө аж ахуйн машин механизмын худалдаа эрхэлдэг Цао Тао сэтгүүлчдэд:

- Элчин сайдын яамнаас вакцинжуулалтын мэдэгдэл хүлээн авахдаа эх орноос минь гадаадад байгаа Хятадуудад үзүүлж байгаа анхаарал, хайр халамжийг би гүнзгий мэдэрсэн юм. Вакцинжуулалтын бүх үйл явц нь маш дөхөм дөт бөгөөд урагштай явагдсан юм гэж хэлсэн байна. 

04-р сарын 24-нд Хятадын засгийн газраас тусалсан, Синофарм группын боловсруулж, үйлдвэрлэсэн COVID-19 вакцин Сирийн нийслэл Дамаск хотод хүрэв.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл