solongonews
Хятад улсын худалдааны хамгийн том үзэсгэлэн болж байна
2018-10-16 10:50
Хятад улсын худалдааны хамгийн том үзэсгэлэн болж байна.

БНХАУ-ын өмнөд нутгийн Гуан Дүн мужийн төв Гуан Жөү хотод Хятад улсын худалдааны хамгийн том үзэсгэлэн болох "Кантон Фейр" 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эхэлж, энэхүү үзэсгэлэн нь импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон компанийн анхаарлыг татаж байна.

Жил тутмын хавар болон намар Гуан Жөү хотноо зохион байгуулдаг “Импорт болон Экспортын үзэсгэлэн”-д 34 орон болон нутаг дэвсгэрийн 1000 гаруй асар оролцож байгаа бөгөөд өмнөх үзэсгэлэнтэй харьцуулахад оролцогч компаниудын тоо ихээхэн нэмэгдсэн ажээ.

 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд 25 мянга гаруй фирм оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчилж байгаа юм байна. Мөн үзэсгэлэнд оролцогчдын 60 орчим хувийг “Бүс ба зам”-ын дагуух орнууд эзэлж байгаа юм.

Хятад улсын гадаад худалдаа энэ оны эхний есөн сарын байдлаар тогтвортой өссөн хэвээр байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.9 хувиар буюу 22.28 их наяд юань /3.2 их наяд ам.доллар/-оор өссөн гэж Хятад улсын Гаалийн ерөнхий хорооноос гаргасан тайланд мэдээлжээ. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл