Саяхан ХКН-ын төв хорооны өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх комисс “Чансаатай хөгжлийг ахиулах санал” зэрэг 6 баримт бичгийг баталжээ. Эдгээрээс “Чөлөөт худалдааны туршиц бүсийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тухай арга хэмжээнүүд” баримт бичиг олны анхаарлыг онцгой татаж байна. Хэдийгээр ямар ямар чухал арга хэмжээ авах тухай нийтлээгүй боловч, олон нийтэд 4 том дохио өгч байгаа юм.
Нэг. ХКН-ын XIX их хурлаар чөлөөт худалдааны туршиц бүсэд өөрчлөлтийг гүнзгийрүүлэх улам их эрх олгох тухай бодлого тогтоосон. Энэ нь Хятад улс өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойгоороо анхны зорилгоо умарталгүй, өөрчлөлтийг ахиулж байгааг харуулсан юм.
Хоёр. Удахгүй авах өдий төдий арга хэмжээ чөлөөт худалдааны туршиц бүсийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх шинэ арга хэмжээтэй холбоотой. Шанхай, Гуандүн, Тяньжин, Фужянь, Хайнань зэрэг чөлөөт худалдааны 12 туршиц бүс төвийн тогтоосон арга хэмжээг эн тэргүүн хэрэгжүүлж, эдгээр чөлөөт худалдааны бүсийн бодлогын орчин, эх баялаг, дүрэм журам, зах зээлийн талаар өрсөлдөх хүчтэй төсөл боловсруулж, орон нутгийн бизнесийн орчин, гадаадад нээлттэй байх талын хөгжилд шууд түлхэц өгөх юм.
Гурав. Чөлөөт худалдааны туршиц бүс нь хоёр талдаа нээлттэй байж, олон улсын зах зээл, хөрөнгө, технологитой холбоотой, дотоодын зах зээлийг ч харгалздаг тул Хятадын гадаадад нээлттэй байх, дэлхий нийтэд ойр байхыг улам үр ашигтай дээшлүүлэх болно. Өөрөөр хэлбэл, чөлөөт худалдааны туршиц бүс илүү давуу эрхтэй болж, эрэлхийлэл туршилтын үндсэн дээр өөрчлөлтийн арвин туршлага хуримтлуулж, нээлттэй бодлого нь Хятадад төдийгүй дэлхий нийтэд үр шимээ хүртээж байна.
Тэгвэл Хятадын чөлөөт худалдааны туршиц бүсийг хэрхэн шинэчлэх вэ? Засгийн газар ямар дэмжлэг үзүүлэх ёстой вэ? Мэдээж үүнийг чөлөөт худалдааны туршиц бүсийн хөгжилд үндэслэн төлөвлөж, үйлчилгээгээр өөрчлөлтийг гүнзгийрүүлэх ажилд үндэслэн боловсруулах ёстой. Дэлхий нийттэй хамт байж, дэлхийн эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулах хэрэгтэй. Үүний тулд дэлхийн тэргүүний худалдааны орчин бий болгох нь юу юунаас илүү чухал юм.
Бизнес эрхлэх орчин нь хоосон онол төдий байж болохгүй. Харин гадаад дотоод харилцан нөхсөн ээдрээтэй систем байх ёстой. Олон улсын худалдаагаар жишээ татвал, бизнес эрхлэх орчин бүрдүүлэх нь бүх боломжийг ашиглан худалдааны үнийг бууруулах, аж ахуйн нэгж, хувь хүн зардал, хүчээ хэмнэх явдал юм.
Өнгөрсөн жилүүдэд Хятадын чөлөөт худалдааны туршиц бүсүүд маш их туршлага хуримтлуулж, түүнийгээ бүх Хятадад түгээсэн юм. Үүнд худалдааны журмыг хялбарчлах тухай НҮБ-ын үзэл баримтлалыг мөрдөж, олон улсын худалдааны нэг цонхны үйлчилгээг бүрдүүлж, мэдээллийг цахим системд шилжүүлж, нэг цонхны үйлчилгээнд хамруулан, өртгийг ихээхэн бууруулсан. Оюуны өмч, хүн хүч, газар эдэлбэр зэрэг талаар чөлөөт худалдааны бүсэд ихээхэн шинэчлэл хийж, олон улсад өрсөлдөх хүчээ нэмэгдүүлсэн юм.
Дөрөв. Хэмжээ хязгаарыг сайтар хянаж, эрх олгохоо нэмэгдүүлж, нээлттэй байдлыг өргөтгөнө. Хятадын нутаг дэвсгэр өргөн уудам, эдийн засаг, нийгмийн хөгжлийн орон нутгийн ялгаа ихтэй тул нэг туршиц бүсийн туршлагаар бүгдийг шахаж болохгүй. Чөлөөт худалдааны туршиц бүсүүд гаргаж байгаа нь Хятад улс эдгээрээр дамжуулж худалдаа, эдийн засгийн салбарт шинэчлэлийг туршиж, эцэст нь бүх Хятадын эдийн засгийн түвшинг нээлттэй хөгжүүлэх зорилготой юм. Тиймээс чөлөөт худалдааны бүсийн шинэ бүтээмжийн туршлага нь хэмжээ хязгаартай, тэр нь улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хөндөж болохгүй, түүнээс хальж болохгүй юм. Үүний үндсэн дээр чөлөөт худалдааны шинэ бүсүүд тус тусын онцлогийнхоо дагуу хөгжихийг Хятад улс дэмжих болно.
