solongonews
Хятадын төв банк 2020 оны гол гол ажлаа тодорхойлов
2020-01-06 10:40
Энэ сарын 5-нд Хятадын Ардын банк 2020 оны гол гол ажлаа танилцууллаа.

Тухайлбал:

1. Валютын тогтвортой бодлогыг уян хатан тохиромжтой хэвээр байлгана.

Үеллийн хугацаан дахь сөрөг чиглэлийн зохицуулалтыг чангатган, гүйлгээг зүй зохистой, хангалттай байлгаж, валютын итгэмжийн зээл, нийгмийн хөрөнгө оруулалтын цар хэмжээний өсөлтийг эдийн засгийн хөгжилтэй нийцүүлэхийг дэмжинэ.

2. Бичил жижиг аж ахуйн нэгжүүдийн санхүүжилт хүндрэлтэй, өндөр үнэтэй байгаа асуудлыг намжаана.

1-нд Төв банкнаас хадгаламжийн бэлтгэл мөнгийг 800 тэрбум юаниар бууруулахаа мэдэгдсэн бөгөөд энэ мөнгийг бичил жижиг аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэхэд зарцуулна гэжээ.

Хурлаар мөн бичил жижиг аж ахуйн нэгжид зээл олгох шалгалт урамшууллын механизмыг боловсронгуй болгон, итгэмжийн хариуцлагын дүрмийг хэрэгжүүлж, зээл авах хүсэлтэй үедээ авч болох бодлогын орчныг бүрдүүлж өгнө гэжээ.

3. банк санхүүгийн салбарт үргэлжлэн шинэчлэл хийж улам илүү нээлттэй байлгана.

Жижиг дунд банк, хөдөө орон нутгийн итгэмжийн хоршооны өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлнэ.

4. Банк санхүүгийн үйлчилгээ, удирдлагын түвшнийг бүх талаар дээшлүүлнэ.

Хөдөлгөөнт холбоог ашиглан тооцоо хийх төслийг өргөн хүрээнд гүнзгий хөгжүүлж, цахим гэмт хэрэг, хил дамнасан цахим мөрийтэй тоглоомд бүх хүчээрээ цохилт өгч, итгэмжийн хоёрдугаар шатны шинэчилсэн системийг тогтвортой хэрэгжүүлж, хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хянан удирдаж, хувийн нууцыг хамгаалах эрчээ нэмэгдүүлэн, банк санхүүгийн түгээмэл хүртээмжтэй ажлыг зохицуулан гүйцэтгэнэ.

5. Банк санхүүгийн томоохон эрсдэлээс сэргийлэн, үр дүнтэй шийдвэрлэнэ.

Хууль дүрмийн дагуу банк санхүүгийн байгууллагын эрсдэлээс сэргийлэн, түүнийг шийдвэрлэх ажлыг сайтар хийж, хяналт удирдлагын урт хугацааны механизм байгуулан, орон сууцны банк санхүүгийн урт хугацааны хяналт удирдлагын механизмыг хурдтай байгуулна гэжээ.

Ардын банкны ерөнхийлөгч И Ган саяхан дэвшүүлсэн шинэ жилийн мэндчилгээндээ: Банк санхүүгийн томоохон эрсдэлээс сэргийлэх, түүнийг шийдвэрлэх зориг, итгэл чадвар бидэнд бий гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл