Энэ сарын 21-нд ӨМӨЗО-ны Манжуурын захиргаанаас мэдээлснээр, уг хотод байрладаг Манжуурын олон улсын засмал замын гарц боомт дэд бүтцийн бүтээн байгуулалтаа сайжруулж, гарц боомтын импорт экспортын хүчин чадлыг нэмэгдүүлснээр жил тутмын импорт экспортын хүчин чадал нь 3 сая тонноос 10 сая тоннд хүрч нэмэгдэх болно.
Уг гарц боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөн байгуулах төслийг 1.03 тэрбум юаниар санхүүжүүлэх бөгөөд түүнд долоон дэд төсөл багтжээ. Манжуур боомт Хятад-Орос-Монгол гурван орны уулзвар газарт оршдог Евро-Азийн эх газрын зам харилцааны хамгийн чухал зангилаа бөгөөд импорт экспортын хэмжээгээр Хятадын адил зэрэглэлийн боомтуудын дотор тэргүүлдэг байна.
