Хоёр дахь удаагийн Хятад, Монгол, Оросын үзэсгэлэн худалдаа сүүлийн өдрүүдэд Өвөр Монголын Баяннуур хотын Урадын Дунд хошуунд 5 хоногийн хугацаатай зохион байгуулагдаж худалдан авагчдын таашаалд хүрсэн байна.

Одоогоор Хятад улс нь Монгол Улс болон ОХУ-ын хамгийн том арилжаа худалдааны түнш бөгөөд хамгийн том хөрөнгө оруулагч болсон юм. Энэ удаад “Тал нутгийн торгоны замыг хамтдаа цогцлон байгуулах” ашигтай боломжийг түшиглэн гурван улсын нөхөрсөг харьцаагаа цаашид бататгаж, цаашдын аж ахуй, соёлын солилцоо ба хамтын ажиллагаагаа чангатган, Хятад, Монгол, Оросын бараа таваарын солилцооны хөгжлийг нэг алхам ахиулах үүднээс хоёр дахь удаагийн Хятад, Монгол, Оросын жижиглэн худалдааны үзэсгэлэнг зохион байгуулсан байна. Ялангуяа “Тал нутгийн торгоны зам”-ыг хамтдаа цогцлон байгуулж, дэлхий нийтийн чанартай таваарын солилцоо ба соёлын солилцоог өргөнөөр өрнүүлж, хамтдаа хөгжих нь “Европ-Азийн хамтарсан цогцтой холбон, Хятад, Монгол, Оросын аж ахуйн бүстэй уялдан нэгдэх”-д чухал хувь нэмэр үзүүлж байгаа явдал бөгөөд Монгол үндэстний өвөрмөц соёлоо уламжлан хөгжүүлэх ба гурван улсын хоорондох нөхөрсөг харилцаагаа илүү нэг алхам чангатгаж, аж ахуй, соёлын солилцоогоо цаашид ахиулах үр ашигтай арга хэмжээ болно. Мөн Монгол Улс болон ОХУ-ын бараа таваарын борлуулалтыг өргөтгөж, гадаадын онцлогтой бараа таваар, эдлэл хэрэгслийг олон нийтэд таниулах нэгэн удаагийн таатай завшаан болсон байна.


Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улс болон ОХУ-ын 50 шахам аж ахуйн нэгж оролцож нийт 180 гаруй төрлийн бараа таваарыг дэлгэн борлуулж, засал чимэглэл, алт мөнгөн эдлэл, цагаан идээ, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, идээ ундаагаар голлож хэрэглэгчдийн таашаалд хүрсэн байна.

