Хятадад суугаа дипломат ажилтан, гадаад мэргэжилтнүүд, гадаадын бизнесийн байгууллагын 1000 гаруй төлөөлөгч Хятадын үндэсний музейд дэлгэгдсэн “Аугаа их өөрчлөлт-Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэх” үзэсгэлэнтэй 11-р сарын 19-нд танилцжээ. Өөрчлөлт нээлтийн 40 жилийн турш Хятадын гаргасан ололт амжилт дэлхийг гайхшруулж байна. Улс орнууд Хятадтай улам өндөр түвшинд хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэхийг хүсэж байна гэж үзэсгэлэнтэй танилцсан гадаадын зочид ярьж байлаа.
Үзэсгэлэнг сонирхох үеэр Пакистанаас Хятад улсад суугаа элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Рах Такри Фү Шин хиймэл жолоодлогоор хурдны галт тэрэг жолоодсон сэтгэгдлээ ярьсан юм. Тэрээр: Хятадын зам тээвэр, дижитал эдийн засаг, интернетийн технологи гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн гэжээ.

“Хятадын хөгжил дэвшил, эдийн засгийн хурдтай хөгжил үнэхээр гайхалтай. Би үүнийг олж харсандаа их баяртай байна. Пакистаны хувьд Хятадын хөгжлийн туршлагаас суралцана. Хятад, Пакистан улам өргөн салбарт хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэхийг хүсэж байна” гэж онцолжээ.
Хятадын өөрчлөлт нээлтийн салхийг хагалж тарианы газрыг айл өрхүүдэд гэрээгээр өгч тариалуулах гэрээнд хурууныхаа хээг дарсан 18 тариачны баримлаас эхлээд Чанжэн зөөгч пуужингууд, Тяньгүн-1 сансрын станцын загвар зэрэг Хятадын өөрчлөлт нээлтийн ололт амжилт дэлхий дахины анхаарлыг татаж, Хятадын оюун ухаан, Хятадын төсөл хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалаар дамжин улам олон орон, ард түмэнд үр шимээ өгч байна.
Уругвайгаас Хятад улсад суугаа элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Чина хэлэхдээ: Өөрчлөлт нээлтийн бодлого Хятадын хувьд стратегийн чухал ач холбогдолтой юм. Хятадын ирээдүйн хөгжилд итгэл дүүрэн байна гэжээ.
“Энэ бол аугаа үзэсгэлэн гэж бодож байна. Хятадын түүх, амжилтыг улам илүү ойлгох хэрэгтэй. Хятадын хөгжил дэлхий дахины анхаарлыг татаж байна. Ялангуяа шинжлэх ухаан, иновацын талаар гаргасан амжилт нь надад гүнзгий сэтгэгдэл төрүүллээ” гэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Аугаа их өөрчлөлт-Өөрчлөлт хийж нээлттэй байлгасан 40 жилийн том хэлбэрийн үзэсгэлэн чухал сонголт, агуу хуудас, түүхэн том өөрчлөлт, их гүрний уур амьсгал, ирээдүйдээ хандах нь гэсэн 6 гол сэдвээр гэрэл зураг, үсэг бичиг, видео, бодит үзмэр, элсэн загвар, үзэгчдийг оролцуулах зэрэг олон хэлбэрээр 40 жилийн турш, ялангуяа ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятадын иргэдийн үйлдвэрлэл амьдралын өөрчлөлтийг тусган харуулжээ.
