
Чинь Шыхуан хааны дурсгалын музей 12-р сарын 30-нд Чинь Шыхуаны бунхны гадаад хүрээний баруун талд байрлах бунхны бүсэд археологийн нарийвчилсан судалгаа, хайгуулын ажил хийжээ. Үүний үр дүнд эртний 20 гаруй булш, үнсний 120 нүх, шаазангийн 4 зуух, эртний голын 4 суваг олдсон байна. Мөн шинээр 14 оршуулгын нүхийг илрүүлэв. Түүний нэг булшнаас нэг ширхэг алтан тэмээ олдсон нь Хятадаас олдсон анхны тохиолдол болоод байна.

Энэ нь Чинь Шыхуаны бунхны бүсээс илрүүлсэн хосгүй гайхалтай, хамгийн том, хамгийн бүрэн бүтэн хадгалагдсан булш юм. Тус зурагт соёлын дурсгалын олдворыг харуулж байна.
Эдгээр булшны байршлыг тогтсон журмаар жагсаасан бөгөөд хамгийн зүүн талд байрласан “жүн” хэмээх ханз үсгийн хэлбэртэй булш Чинь Шыхуан бунхнаас 100 гаруй метрийн зайд байрлаж байгаа нь булшны эзэн Чинь Шыхуан хаантай ойр дотно харилцаатай байсны илрэл юм. Чинь Шыхуаны бунхны гадаад хүрээний баруун талд байгаа олон тооны булшнаас энэ нь Хятадын байлдаант улсын сүүлчийн үеийнх гэж тооцоолж байна.


