
2013 онд Хабкен шяньд очиж, багшид шавь орж шар боорцог хийх мэргэжлийг сурч эзэмшжээ.

Гэрлэснийхээ дараа Хабкен шар боорцгийн дэлгүүр ажиллуулахыг хүсэж байсан боловч хөрөнгө мөнгө хүрэлцэхгүйн улмаас энэхүү хүсэл нь мөрөөдөл болж хоцорсон юм. Тэрбээр орлого багатай, амьдрал хэцүү байсан тул тосгоны ядуу өрхөд хамрагджээ. Харин засгийн газрын дэмжлэгээр түүний авгай Гулида Лияг мал аж ахуйн ашиг шимийн ХХК-ын цехэд ажилласнаар сар бүр тогтвортой орлоготой болсон. Хабкен ч гадагш гарч ажиллан, гэр бүлийн хамтын хүчин чармайлтаар 2016 онд ядуурлаас ангижирчээ.

Сүүлийн жилүүдэд Баликүнь шянь нь ядуурлыг бууруулах итгэмжит зээлийн эрч хүчийг идэвхтэй дэмжиж, өргөн олон ядуу өрхүүдэд зээл олгох аргаар тэднийг чинээлэг амьдралын зам руу хөтөлж, 1712 өрхөд үр ашиг хүртээсэн төдийгүй зээл олгох аргаар ядуу өрхүүдийн санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэж, тэднийг ядуурлаас ангижирч, чинээлэг амьдралтай болоход нь тусалсан байна.
