solongonews
Намрын дунд сарын баярын амралтын аялал жуулчлалын орлого 37.1 тэрбум юаниас давжээ
2021-09-22 11:07
Намрын дунд сарын баярын амралтын аялал жуулчлалын орлого 37.1 тэрбум юаниас давсан байна.

ССАЖЯ-наас 09-р сарын 21-ний орой нийтэлсэн мэдээлэлд ССАЖЯ-ны мэдээллийн төвөөс намрын дунд сарын баярын гурван өдрийн амралтаар хятад улсын дотоодын жуулчдын нийт аяллын тоог тооцоолжээ. 2021 онд намрын дунд сарын баярын гурван өдрийн амралтаар аялал хийсэн хүний тоо 88.159 сая болж, 2019 оны намрын дунд сарын баярын амралтын 87.2 хувийг сэргээсэн байна. Энэ гурван өдөр Хятадын дотоодын аялал жуулчлал 37.149 тэрбум юанийн орлого олж, 2019 оны намрын дунд сарын баярын амралтын 78.6 хувийг сэргээсэн байна. Аялал жуулчлалын олон платформоос авсан мэдээллээс харахад Хятадын намрын дунд сарын баярын үеэр, ойр орчмын аялал жуулчлалын хэрэгцээ их байгааг харуулж байна. Эцэг эх, хүүхдийн гэр бүлийн жуулчид голлож байгаа бөгөөд хятад улс даяар сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэн, ойр орчмын чанартай амралтын зочид буудлууд нь түгээмэл сонголт болжээ.

Намрын дунд сарын баярын үеэр янз бүрийн бүс нутгууд соёл, аялал жуулчлалын олон талт хэрэглээний хэрэгцээг хангаж, "орон нутгийн аялал жуулчлалыг" идэвхтэй сурталчилж, нэг бүлэг соёл, аялал жуулчлалын газрыг эхлүүлэх ёстой гэж Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас онцлов. Бүс нутгийн болон ардын зан заншлын онцлог шинж чанартай газар, музей гэх мэт соёлын утга агуулгатай соёл, аялал жуулчлалын газрууд нь хүмүүсийн зугаалах түгээмэл газар болжээ. Ойролцоох аялал, хөдөө орон нутгийн аялал, өөрөө машин жолоодож аялал хийх нь илүү түгээмэл байна.  Бээжингийн бөмбөрцөг кино хотхоны нээгдсэн нь сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн галзуурлыг өдөөсөн байна. Шанхай Дисней, Бээжингийн аз жаргалтай хөндий, Жухай Чанлон далайн парк зэрэг олон паркууд дотоодын жуулчдын ойрын зайн аялал хийх дуртай сонголт болжээ.

Ctrip-ийн тайланд энэ жилийн хятадын Намрын дунд сарын баярын амралтыг байдлаас үзэхэд Хятадын эргэн тойронд аялах хэрэгцээ нэмэгдэж байгаа бөгөөд энэ амралт нь хамгийн олон ойр орчмын аялал хийсэн амралт тохиож байгааг харуулжээ. 09-р сарын 21-ний 09:00 цагийн мэдээллээс үзэхэд 2021 оны намрын дунд сарын баярын үеэр, ойрын зайн аялал хийсэн хүн 56 хувьд хүрч, 2019 оны намрын дунд сарын баяр болон 2019 оны ханшийн амралтын түвшнээс илүү болжээ. Энэ Намрын дунд сарын баярын аяллын захиалга 2019 онтой харьцуулахад зочид буудлын захиалга 20 гаруй хувиар, тасалбарын захиалга 30 орчим хувиар, түрээсийн захиалга 77 хувиар өссөн байна.

Кунарын тайланд хятадын энэ жилийн намрын дунд сарын баяраар хөрш зэргэлдээ мужуудын аялал, муж хотын доторх аялал хийхэд анхаарал хадуулах болж байгааг харуулжээ. Намрын дунд сарын баярын үеэр эцэг эх, хүүхдийн аялал жуулчлалын гол урсгал болж, 40 гаруй хувийг эзэлж байна. Бээжингийн бөмбөрцөг кино хотхоны сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэнгийн албан ёсны нээлт болсны улмаар Бээжин нь энэ намрын дунд сарын баярын үеэр аялан хүрэх номер нэг газар болжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл