solongonews
Түүхэн дэх өнөөдөр буюу 5 дугаар сарын 4-ний өдөр
2017-05-04 17:39
Түүхэн дэх өнөөдөр буюу 5 дугаар сарын 4-ний өдөр

2013 оны 5 дугаар сарын 4-ны өдөр Өвөр Монголын Тариалангийн Их Сургууль “Лэй Фэн Их Сургууль” гэгдэж байжээ. Ингэж Хятад улсын хамгийн анхны “Лэй Фэн Их Сургууль” мэндэлсэн байна.
“Лэй Фэн” /Лэй Фэн-Хятадын сайн үйлсийн жишээч хүн/ гэдэг нэрээр хийгдсэн цуврал шалгаруулалт 1983 оноос эхэлсэн юм. Гуч гаруй жилийн турш “Лэй Фэн дотоодыг хамгаалах газар”, “ Лэй Фэн хүүхдийн цэцэрлэг”, “ Лэй Фэн хот” гээд зуу гаруй байгууламжид “Лэй Фэн” алдар олгожээ.
“Лэй Фэн Их Сургууль”-ийг шалгаруулахад дараах стандартад нийцэх хэрэгтэй. Лэй Фэнээс суралцах арга хэмжээг таван жилээс дээш хугацаанд зохион байгуулсан байх, Лэй Фэнээс суралцсан сэтгэл хөдөлгөм үйл явдал байх хэрэгтэй. Мөн Лэй Фэнээс суралцсан бодит үйл явдал байх хэрэгтэй бөгөөд нийгэм нийтэд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн зэрэг болно.
Өвөр Монголын Тариалангийн Их Сургууль нь 1952 онд байгуулагджээ. Хэдэн арван жилийн турш ард олны сэтгэлийг хөдөлгөсөн олон олон үйлд явдал болон нэртэй хүмүүс төрөн гарчээ. “Лэй Фэн Их сургууль”-ийн мэндэлсэн нь нийгэм нийтэд Лэй Фэний үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.

Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл