solongonews
Хятадын сансрын станц барих төслийн ажил урагштай явагдаж байна
2022-03-14 11:10
Хятадын сансрын станц барих төслийн ажил урагштай явагдаж байна.

    Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн албаны мэдээлснээр 2021 оноос хойш Хятадын нисэгчтэй сансрын хөтөлбөр сансрын станцын гол технологиудыг баталгаажуулах үе шатанд таван даалгаврыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Одоогийн байдлаар Хятадын сансрын станцын үндсэн модуль тойрог замд тогтвортой ажиллаж, “Шэньжөү 13” сансрын нисэгчдийн багийн биеийн байдал сайн байан. Энэ оны дөрөвдүгээр сард газардахаар төлөвлөж байна. Сансрын станцыг барих гол технологиудыг бүрэн баталгаажсан бөгөөд дараагийн ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхэд бэлэн байна гэж илэрхийллээ.
Сансрын станцыг барьж байгуулан, урт хугацаанд нисэгчтэй сансрын хэрэглээний асуудлуудыг шийдвэрлэх нь Хятадын нисэгчтэй сансрын төслийн "гурван үе шат" хөгжлийн стратегийн хамгийн сүүлийн нэгэн үе шат юм. 2022 он бол сансрын станц байгуулах гол чухал жил бөгөөд даалгаврын дагуу энэ онд сансрын станцын Вэньтянь капсул, Мэнтянь капсул, ачаа нийлүүлэх, нисгэгчтэй нисэх зэрэг зургаан нислэгийн ажлыг зохион байгуулж, сансрын станцын тойрог замын бүтээн байгуулалтыг дуусган, тойрог замд тогтвортой ажиллуулах үндэсний сансрын лабораторийг байгуулна. Одоогоор сансрын станцын бүтээн байгуулалтын шатанд хоёр хүнтэй нислэг хийх сансрын нисэгчдийн багийн бүрэлдэхүүнийг сонгон, бэлтгэл ажлыг хийж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл