solongonews
Хятадын Төв радио телевизийн 2019 оны Сар шинийн үдэшлэг олон шинэ рекорд тогтоов
2019-02-06 19:36
Хятадын Төв радио телевизийн 2019 оны Сар шинийн үдэшлэг олон шинэ рекорд тогтоолоо.

       Хятадын Төв радио телевизийн 2019 оны Сар шинийн үдэшлэг олон шинэ рекорд тогтоогоод байна. Бүртгэлээс үзвэл битүүний шөнө Хятадын дотоодын телевизийн 239 суваг тус үдэшлэгийг зэрэг дамжуулж, дэлхийн хэмжээнд хамтран ажиллагч хэвлэл мэдээллийн 218 байгууллага, 162 улс орон, бүс нутагт цацсан байна. Үдэшлэгийн шууд нэвтрүүлгийг телевиз, интернэт, сошиал медиа зэрэг олон сувгаар гадаад, дотоодын нэг тэрбум 173 сая хүн хүлээн авч үзсэн нь өнгөрсөн оныхоос 42 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнд, сошиал медиагаар 527 сая хүн үзсэн нь өнгөрсөн оныхоос 96 саяар нэмэгдсэн бол телевизээр 621 сая 400 мянган хүн хүлээн авч үзжээ. Мөн хилийн чанадад “Чанчэн” медиа индрээр 24.8 сая хүн хүлээн авч үзсэн нь өнгөрсөн оныхоос 11 саяар нэмэгдсэн байна.

Тоо баримтаас үзвэл энэ оны сар шинийн үдэшлэгт үзэгчдийн 96.98 хувь нь лайк дарснаар сүүлийн жилүүдэд үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан үдэшлэг болсон байна. Мөн 2019 оны цагаан сарын үдэшлэг Төв радио телевиз байгуулагдсаны дараах анхны сар шинийн үдэшлэг байлаа. Анх удаа 4K өндөр тодосгогчоор шууд дамжуулж, тоглолтын бүх үйл явцад 5.1 дуу өсгөгч ашиглан, 5G-гээр агуулгыг дамжуулж, олон янзын технологид шинэ ахиц гаргав. Дөрөвний өдрийн байдлаар baidu APP-ийн "Аз жаргалтай Хятад орон" сэдэвт сар шинийн баярын азаа сорих үйл ажиллагаанд дэлхийн өнцөг булан бүрээс давхцсан тоогоор 20.8 тэрбум удаа оролцлоо. Сар шинийн баярын Тик Токийн санаачилсан "Аз жаргалтай шинэ он" шинэ мэдээллийн хэрэгслээр дамжуулсан ерөөл, видео нэвтрүүлэг хийсэн хэмжээ давхцсан тоогоор 24.7 тэрбумд хүрсэн байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл