
Ази-Номхон далайн бүс нутгийн орчуулгын салбарын VIII форум 17-ны өдөр Шааньши мужийн Ши-Ань хотод нээгдсэн бол дэлхийн 30 гаруй улс орон, бүс нутгийн орчуулгын салбарын 500 гаруй зүтгэлтэн судлаачид оролцож, ирэх хоёр хоногийн хугацаанд "Ази-Номхон далайн бүс нутгийн орчуулгын салбарын маргааш" гэсэн гол сэдвийн эргэн тойронд зөвшилцөх юм байна.
Форумын зохион байгуулах комиссын эрхлэгч, Хятадын Орчуулгын нийгэмлэгийн захирал, Хятадын Гадаад хэлний хэвлэлийн газрын дарга Жөү Минвэй тэмдэглэхдээ, энэхүү форумаар дамжин талууд нөөц хүчээ нээн ашиглаж, адил бус соёлын давуу талыг нэгтгэн, бүс нутгийн улс орнуудын соёлын солилцоог нэмэгдүүлэн, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг ахиулахыг хүсэж байна гэжээ.
