БНХАУ-д “COVID-19”-ийн 200 сая гаруй тун вакциныг тарьсан хэмээн 04-р сарын 21-ний өдөр Хятадын Төрийн зөвлөлийн “COVID-19”-тэй тэмцэх ажлын хэсгээс зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байлаа.
Үндэсний эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр 21-ний өдөр хүртлэх байдлаар улсын хэмжээнд нийт 200 сая тун вакциныг тарьсан байна. Хятад улс вакцин тарааж, нийлүүлэхдээ хоёр дахь тунгийн хэрэгцээг бүрэн харгалзан үзсэн бөгөөд вакцний хоёр дахь тунг 8 долоо хоногийн дотор амжиж хийнэ. Энэхүү ажлын урагштай явагдахын тулд бүх орон нутаг нарийн хуваарилалтыг хийх ёстой байх төдийгүй Эрүүл мэндийн үндэсний комиссын байрласан ажлын хэсгүүд ч үүнд тавих хяналтаа чангатгах болно гэжээ.
Мөн одоогийн байдлаар Хятадын эмнэлгийн ажилтнуудын 80 хувиас дээш хүн нь вакцинжуулалтад хамрагдсан гэжээ.
БНХАУ-д “COVID-19”-ийн 200 сая гаруй тун вакцин тарьжээ
2021-04-22 10:55
БНХАУ-д “COVID-19”-ийн 200 сая гаруй тун вакциныг тарьжээ.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet
Дэлгэрэнгүй үзэх
