solongonews
Хятад улсын шинжлэх ухаан, технологийн сэтгүүлүүдийн олон улсын нөлөө
2022-06-08 14:04
Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад улсын шинжлэх ухаан, технологийн сэтгүүлүүдийн олон улсын нөлөө мэдэгдэхүйц дээшилсэн байна.

    Олон улсын чухал тогтмол хэвлэл мэдээллийн санд хамрагдсан Хятад улсын шинжлэх ухаан, технологийн сэтгүүлийн тоо 152-оос 257 болж, сэтгүүлийн нөлөөллийн хүчин зүйл 1.13-аас 4.42 болж нэмэгдсэн байна. ХКН-ын XVIII их хурлаас хойш, Хятадын шинжлэх ухаан, технологийн сэтгүүлүүдийн эрдэм шинжилгээний манлайлал, олон улсын нөлөө мэдэгдэхүйц дээшилсэн байна. Дэлхийн жишигт нийцсэн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн бүтээн байгуулалт нь Хятадын инновацид итгэх итгэлийг нэмэгдүүлсэн ажээ.

Шинжлэх ухаан, технологийн хүчирхэг улсыг байгуулах нь шинжлэх ухаан, технологийн нэгдүгээр зэрэглэлийн сэтгүүлүүдийн дэмжлэгээс салшгүй юм. Хятад улсын шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн хурдац хурдассаар байгаа тул олон улсын нөлөө бүхий шинжлэх ухаан, технологийн сэтгүүл бий болгох нь Хятадын шинжлэх ухаан, технологийн нийгэмлэгийн өмнө тулгарч буй чухал асуудал болоод байна.

- Хятадад олон улсад тэргүүлсэн хэд хэдэн шилдэг сэтгүүл бий. Хятад улсад нийт 25 сэтгүүлийн нөлөөллийн хүчин зүйлээрээ дэлхийн эхний 5 хуьвд хүрч, 20 сэтгүүл эхний гуравт, 3 сэтгүүл дэлхийн шилдэг 100-д багтжээ гэж Хятадын Шинжлэх ухаан, технологийн нийгэмлэгийн өдөр тутмын ажил хариуцсан дэд дарга, Тамгын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Жан Юйжүө хэлсэн байлаа.

     Хятадын Инженерийн Академи нь дэлхийн жишигт нийцсэн сэтгүүлүүдийг бий болгоход идэвхтэй үйлчилж, “Инженерийн” сэдэвт эрдэм шинжилгээний 11 цуврал сэтгүүлийг бий болгосны дотор “Инженерийн” сэтгүүл 100 шахам инженерийн салбарын иж бүрэн сэтгүүлүүдийн тэргүүн байранд жагссан байжээ. Англи хэл дээрх арван сэтгүүлийн найм нь дэлхийн шилдэг 50 хувьд багтдаг.

     Хятадын Шинжлэх Ухаан Технологийн Нийгэмлэгийн холбогдох тоо баримтаас үзвэл, одоогийн байдлаар Олон улсын чухал тогтмол хэвлэл мэдээллийн санд багтсан Хятадын шинжлэх ухаан, технологийн сэтгүүлүүдийн зохиогчдын эх сурвалж 122 улс орон, бүс нутаг, 4697 шинжлэх ухааны судалгааны байгууллага, ишлэлийн эх сурвалж нь 124 улс, 9608 шинжлэх ухааны судалгааны байгууллагаас ирэлттэй байж,өнгөрсөн 10 жилийн хугацаатай харьцуулахад ихээхэн нэмэгдсэн хандлагатай байгаа тоон үзүүлэлт юм.

Жан Юйжүө хэлэхдээ, дараагийн алхамд Хятадын шинжлэх ухаан технологийн сэтгүүлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, олон шилдэг сэтгүүлийг дэлхийн тэргүүн эгнээнд оруулах явдал болно. Шинжлэх ухааны сэтгүүлийн кластерийн өөрчлөлт, дижитал хөгжлийг түргэтгэж, Хятадын сэтгүүлийн бүтээн байгуулалтад өндөр зэрэглэлийн эрдэмтдийг татан оролцуулж, эрдэм шинжилгээний өгүүлэл, шинжлэх ухааны өгөгдлүүдийг хуваалцах ажилд дэмжлэг үзүүлнэ гэжээ.

Зохиогч: ВЭНЬ ЖИНХУА,ЖАН ЧУАНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл