Хятадын роботын дээд хэмжээний V уулзалт энэ оны 5-р сард Жэжян мужийн Нинбөгийн Юй-Ё хотод болно. Тус арга хэмжээний хэвлэлийн бага хурал 03-р сарын 27-нд Бээжин хотод болж, дээд хэмжээний уулзалтын онцлох үйл явдлын тухай анх удаа зарлажээ.

Хятадын роботын дээд хэмжээний V уулзалт "Олон улсын, өндөр зэрэглэлийн, мэргэжлийн, үр ашиг"-ийг баримталж, AI болон роботод анхаарлаа хандуулж, арга хэмжээнд оролцох хүмүүстэй роботын болон зохиомол оюун ухааны технологийн нэгдэл, үйлдвэрлэлийн хэрэглээний тухай ярилцана.
Хятадын роботын дээд хэмжээний уулзалтын дарга Лю Жиньчан хэлэхдээ: Хятадын роботын дээд хэмжээний V уулзалтын арга хэмжээ үр ашигтай байхыг хичээн, ухаалаг үйлдвэрлэлийн хэрэгцээг оновчтой зохицуулж, дээд зэрэглэлийн арга хэмжээг зохион байгуулна гэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, дээд хэмжээний уулзалт нь роботын салбарын эрх мэдэл бүхий өгөгдлийн нийтлэл, ухаалаг үйлдвэрлэлийн системийн нэгдсэн сонгодог жишээ гэх мэтчилэн “10 онцлох үйл явдал"-ыг үзүүлэхээс гадна, шинэлэг хэлбэрийг харуулах, үйлдвэрийн роботыг хамарсан үзэсгэлэн, роботын эд анги, програм хангамж, ухаалаг үйлдвэр, зохиомол оюун ухаан, үйлчилгээний робот, өндөр зэрэглэлийн ухаалаг үйлдвэр, технологийг харуулах болно.
