Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО "Монгол үндэстний түүх соёлын шилдэг бүтээлийн сан", "Өвөр Монголын түүх соёлын цуврал бичиг" зэрэг шилдэг бүтээлийг хэвлэн тарааж, Монгол үндэстний соёлын содон бүтээлийг хамгаалж байна. "Монгол үндэстний түүх соёлын шилдэг бүтээлийн сан"-д 300 төрлийн ном хэвлүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд сэдэв агуулга нь Монгол үндэстний үзэл санааны түүх, Монгол үндэстний ардын урлаг зэргийг хамарна. Өдгөө эхний 8 төрлийн номыг хэвлүүлэн тараажээ.

Үүнээс гадна Өвөр Монгол "Монгол үндэстний нэвтэрхий түүх", "Жангар", "Монгол үндэстний амьтны ёгт үлгэр" зэрэг 16 төрлийн номыг Монгол улсын хүүхдийн номын санд хандивласан бөгөөд "Хятад Монголын хэвлийн солилцооны Нахиа төсөл"-ийг хэрэгжүүлж эхэлжээ.
