solongonews
А.Очирын мэндэлсэн 95 жилийн ойг тэмдэглэх суудлын хурал болов
2019-10-16 10:41
А.Очирын мэндэлсэн 95 жилийн ойг тэмдэглэх суудлын хурал Баруун Бааринд болов.

Алдарт зохиолч, утга зохиол урлагийн зүтгэлтэн А.Очирын мэндэлсэн 95 жилийн ойг тэмдэглэх суудлын хурал саяхан түүний төрсөн нутаг болох “Алмаазын дуу”-тай, “Сувд цацсан тал” хэмээн нэрлэсэн Баарин баруун хошуунд боллоо. Өвөр Монголын утга урлагийнхны холбоо, Хятад улсын Монгол утга зохилын шинжилгээний нийгэмлэг, Өвөр Монголын Зохиолчдын эвлэл, Баарин баруун хошууны Ардын засгийн газраас санаачлан, Төвийн үндэстний их сургууль, ӨМӨЗО ба бүх орны зарим аймаг хотын Утга урлагийнхны холбоо, Өвөр Монголын дотоодын зарим их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, Хөх Нуур муж зэрэг хэвлэл мэдээллийн найруулагчид, хошуу сум нутгийн Нам, Засгийн удирдлага, зохиолчид А.Очирын төрөл садан зэрэг төлөөлөгчид хуралд оролцсон байна.

Алдарт зохиолч А.Очир Орчин үеийн монгол туужийн уран зохилын суурийг тавьсан хүний нэг төдийгүй туужийн уран зохилын тавцанд өөрийн хэв намбаараа нэгэн түүхэн цаг үеийг төлөөлсөн улсын дотоод гадаадад алдаршсан зохиолч юм. А.Очирын 3 роман, 18 тууж, 72 өгүүллэг, 115 найруулал, 81 онол шүүмж, 5 кино жүжиг зэрэг нийт 3 сая үсгийн 27 ном хэвлэгдээд байна. 2009 онд ӨМӨЗО-ы Намын хороо, Ардын засгийн газраас түүнд “Утга урлагийн гарамгай зүтгэлтэн ” хэмээх алдар цолыг олгосон байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл