Тэрээр нийтлэлдээ:
Гуравдугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Камерун улс болон БНХАУ дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна.
Түүхийг эргэн харахад Камерун, Хятадын харилцаа хямралаар дүүрэн он жилүүдэд эхэлсэн бөгөөд тухайн үед хоёр улс дотоод болон олон улсын асуудлаар өөр өөр байр суурьтай байв. Гэвч тун удалгүй хоёр улс нийтлэг ашиг сонирхолд тулгуурлан дипломат харилцаа тогтоож, Камерун, Хятадын ард түмнийг нэгтгэсэн бат бөх найрамдлын замаар замнаж эхэлсэн юм.
Өнгөрсөн 50 жилийн хамгийн чухал мөч бол Камерун, Хятадын найрамдлын үндэс суурийн тавьсан 1971 оны 03-р сарын 26-ны өдөр болно. Хоёр улс өргөн үр нөлөө бүхий түүхэн үйл ажиллагаа явуулсан энэ өдөр нь өнөөдөр болон хойч үеийнхний хувьд мартагдашгүй өдөр байх ёстой.
Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Камерун, Хятад хоёр улсын найрсаг харилцаа, улс төр, гадаад харилцаа, эдийн засаг, технологи, соёлын солилцоо харилцан хүндэтгэх, харилцан ашигтай хамтдаа хожих зарчмыг баримтлан тасралтгүй хөгжиж ирсэн. Камерун, Хятадын түншлэл нь чин үнэнч, стратегийн шинжтэй харилцаа болох юм.
Камерун, Хятадын хооронд улс төрийн, дипломат харилцаа байнга явагддаг бөгөөд дотоодын ба олон улсын томоохон асуудлаар санал бодлоо бүрэн солилцож, харилцан бие биеэ дэмжиж ирсэн. Эдийн засаг, технологи, соёл, худалдаа, хөгжлийн тусламж, хөрөнгө оруулалтын салбар дахь хоёр талын өндөр түвшний хамтын ажиллагаа нь хүмүүсийн сэтгэлд гүн суугдсан байдаг. Үнэн хэрэгтээ 2013 оноос хойш Хятад улс нь Камеруны экспорт, импортын салбар дахь хоёр талын худалдааны хамгийн том түнш болсон.
Камерун улс "2020-2030 оны үндэсний хөгжлийн стратеги"-ийг хэрэгжүүлэх явцад Хятадын аж ахуйн нэгжүүд Камеруны үйлдвэржилтийн үйл ажиллагаанд илүү их оролцохыг хүсэж байна. Энэхүү хүлээлт нь Камерун, Хятадын түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэх, төрөлжүүлэхэд үндэслэсэн бөгөөд энэ нь аж ахуйн нэгжүүдийг дэлхийн түвшинд хүрэхийг уриалж буй Хятадын бодлоготой бүрэн нийцэж байгаа юм.
Камерун, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Камерун, Хятадын хамтын ажиллагаа улам бэхжиж, ирээдүй улам саруулшин, хоёр орны ард иргэдэд ач буянаа өгөхийг хүсэж байна гэж өгүүлсэн байна.
