solongonews
Бээжингийн эрсдлийн бүсэд явуулын станц ажиллуулж байна
2020-06-24 20:22
Бээжингийн эрсдлийн бүсэд явуулын станц ажиллуулж байна.

Бээжин хот "COVID-19"-ийн халдварын бүсийг энгийн, дунд, өндөр эрсдэлтэй гэсэн гурван зэрэглэлд хувааж байна. Дунд, өндөр зэрэглэлийн түгшүүрийн бүсэд амьдарч байгаа иргэдийг нуклейн хүчлийн оношилгоонд хамруулах ажил одоо ид явагдаж байгаа ажээ.

Бээжин хот нийт 21 сая гаруй хүн амтай. Цаг хугацаа хэмнэх, өвчин халдварын эрсдэлийг бууруулахын тулд автомат, өндөр хүчин чадалтай явуулын станц ажиллуулж байна. Явуулын станц нь 9 хэсгээс бүрэлдэж байгаа юм. Үүний 3 хэсэг нь арчдас цуглуулж, 6 нь оношилгоо хийдэг юм байна. Оношилгооны 6 хэсэгт нийт 14 бүрэн автомат төхөөрөмж ажиллах бол нэг төхөөрөмж нь нэг удаад 96 дээжийг шинжлэх хүчин чадалтай аж. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл