Сүүлийн жилүүдэд Хятад улсын оюуны өмчийн эрхийн хамгаалалтын эрч тасралтгүй нэмэгдэж, патент, арилжааны шошго тэмдгийг бүртгүүлэхээр гаргасан өргөдөл олон жил дэлхийд тэргүүлэв. Хятадын оюуны өмчийн эрхийн үйлсийн хөгжлийн ололт амжилт илхэн бөгөөд үүнийг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлэн сайшааж байна.
Холбогдох тоо бүртгэлээс үзэхэд, 2019 оны сүүлчийг хүртэлх байдлаар Хятад улсын шинэ бүтээмжийн патентийн эрхийн өргөдөл 9 жил дараалан дэлхийд тэргүүлж, шошго тэмдэг бүртгүүлэхээр гаргасан өргөдөл дараалан 18 жил дэлхийд тэргүүлэв. Дэлхийн Оюуны Өмчийн Эрхийг Хамгаалах Байгууллагын нийтэлсэн 2017-2018 оны тоо бүртгэлээс үзэхэд, Хятад улс “Патентийн эрхийн хамтын ажиллагааны конвенц”-ын хүрээнд олн улсын патентийн эрхийн өргөдөл гаргасан хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт орж, шошго тэмдгийг олон улсад бүртгүүлэх Мадридын системд дэвшүүлсэн шошго тэмдгийн өргөлдлийн хэмжээгээрээ дэлхийд гуравдугаарт орсон байна.
Олон Улсын Оюуны Өмчийн Эрхийн Байгууллагын ерөнхий захирал Франсис Гарри олон удаагийн арга хэмжээнд оролцохдоо Хятад улсын оюуны өмчийн эрхийн хамгаалалтын хөгжил, олонт ажилтыг үнэлэн сайшаасан юм. Тэрбээр хэлсэн үгэндээ: Хятад улс оюуны өмчийн эрхийн хамгаалалтын үйлсийг түргэн ахиулсан нь маш үнэлүүштэй үлгэр түүх юм. Хятад улс оюуны өмчийн эрхийг хамгаалах бол эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд маш чухал гэдгийн танин мэдэж, оюуны өмчийн эрх нь Хятад улсын инновацийн чухал хөдөлгөх хүч болсон юм гэжээ.
Олон улсын оюуны өмчийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн дарга Лерна Лигети Пелоси үзэж байгаагаар, Хятад улсын оюуны өмчийн эрхийг хамгаалах үйлс түргэн хөгжиж чадсан нь нэгд Хятадын эдийн засгийн цогц болон дэлхийн эдийн засгийн цогцын хэрэгцээ шаардлага улам нэг чиг хандлагатай болж, хоёр тал оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар илүү олон нийтлэг ойлголттой болсон. Хоёрт, Хятад улс маш олон дэлхийн хараастай оюуны өмчийн эрхийн боловсон хүчин бэлтгэн гаргаж, тэд оюуны өмчийн эрхийг хамгаалах үйлст ихээхэн хувь нэмэр оруулснаас шалтгаалсан гэжээ.
Олон улсын оюуны өмчийн эрхийн хуульчдын нэгдсэн нийгэмлэгийн өмнөх дарга асан Бастиа Кост хэлэхдээ: Хятад улс бол арсар том гүрэн учраас оюуны өмчийн эрхийг ийм сайн хамгаалж байгаад асар том ухаан бодлого шаардагдах юм. Хятад улсын оюуны өмчийн эрхийг хамгаалах тогтолцооны амжилттай практик, түүнчлэн харьцангуй богинохон хугацааны дотор илэрхий амжилтад хүрсэн юм. Хятад улсын оюуны өмчийн эрхийг хамгаалах тогтолцоо ирээдүйд тасралтгүй боловсронгуй болно гэдэгт итгэлтэй байна, “олон улсын оюуны өмчийн эрх эзэмшигчид тэдний оюуны өмчийн эрх нь Хятад улсад маш сайн хамгаалагдаж, үр ашигтай хэрэгжих болно гэдэгт итгэж болох юм” гэсэн байна.
ХБНГ улсын Патентийн эрхийн шүүхийн захирал Баяд Шмидт саяхан мэдээллийн хэрэгсэлд хэлсэн үгэндээ: 20-р зууны 80-аад оноос оюуны өмчийн эрхийн тогтолцоо байгуулж эхэлснээс хойш Хятад улсын оюуны өмчийн эрхийг хамгаалах салбар түргэн хөгжив. Түүний үзэж байгаагаар, ямар ч улс орон Хятад улс мэтээр оюуны өмчийн эрхийн хамгаалалтын чухал талыг ийм түргэн танин мэдэж, түүнчлэн оюуны өмчийн эрх нь эдийн засгийн хөгжилд маш чухал гэдэг үзэл ойлголтыг хүлээн авч байгаагүй гэжээ.
Германы Мюнхений их сургуулийн хуулийн ухааны профессор хэлэхдээ, 1985 онд Хятад улсын патентийн эрхийн тухай анхны хууль хүчинтэй болсноос хойш Хятад улс оюуны өмчийн эрхийг хамгаалах тогтолцоогоо тасралтгүй хөгжүүлэн, боловсронгуй болгосоор ирсэн юм. Зарим өндөр хөгжлтэй орны оюуны өмчийн эрхийн хөгжилтэй харьцуулахад, Хятад улсын оюуны өмчийн эрхийн талаар гаргасан хичээл зүтгэл нь шалгалтад тэнцэх юм гэжээ.
Канадын Баллард хөдөлгөх хүчний системийн компанийн дарга, гүйцэтгэх захирал МакКевин энэ оны 01-р сард Америкийн Лас Вегасийн хэрэглээний электрон бүтээгдэхүүний үзэсгэлэнд хийсэн илтгэлдээ хэлэхдээ, Хятад улс оюуны өмчийн эрхийг хамгаалах хүчин чадвараа ихээхэн дээшлүүлж, нэгэн инновацийн улс орон болсон юм гэжээ. Тэрбээр энэ тухай гурван зүйлийн баримт дурдсан байна. Тухайлбал: Хятад улсад жил бүр 10 сая шахам оюутнууд их сургууль төгсдөг бөгөөд энэ нь хүчирхэг бөгөөд чадварлаг хөдөлмөр хүчний эгнээг бүрдүүлж байна. Хятад улс олон улсын патентийн эрх бүртгүүлэх өргөдөл гаргах, судалгааны хөрөнгө оруулалтын талаар дэлхийд өмнүүр орж байна. Богинхон хугацааны дотор түргэн хөгжиж буй компаниудын тоо хэмжээ нь Хятад улс бизнес эрхлэлтийн маш сайд орчинтой болсныг харуулж байна гэжээ.
Зарим мэдээллийн хэрсэл болон мэргэжлийн байгууллага, Хятад улсын үр бүтэмжтэйгээр оюуны өмчийн эрхийг хамгаалж буй нь бизнес эрхлэлтийн давуу орчныг бүтээж, Хятад улсыг олон улсын инновацийн үйл ажиллагааг татах газар болгосон гэж үзжээ. Америкийн “Дипломат бодлого” сэтгүүл 2019 оны 10-р сард “Хятад улсын оюуны өмчийн эрхийн хамгаалалтын тэмдэглэл улмаас улам сайжирч байна” гарчигтай нийтлэл гаргаж, Хятад улсын оюуны өмчийн эрхийн тогтолцоо богинохон хэдэн арван жилийн дотор ихээхэн дэвшил хийж, патентийн эрхийн тоогоороо дэлхийд тэргүүлэн, оюуны өмчийн эрхэнд халдсан хохиролын нөхөн төлбөрийн доод хэмжээ нь тасралтгүй нэмэгдэж, патентийн эрхийг хамгаалах хугацааны хязгаар нь ч нэмэгдэж байна гэж тэмдэглэжээ.
Америкийн “Харвардын бизнесийн тойм” сэтгүүл мөн сард, Хятад улсын оюуны өмчийн эрхийг хамгаалах тогтолцооны төвлөрөнгүй шинжтэй компанийг хамгаалж буй нь өндөр хөгжилтэй орнуудаас сайн бөгөөд тэдгээрийн дотор гадаадын компанийг хамгаалах ч багтаж байгаа юм. Жишээлбэл Хятад улсад патентийн эрхийн зөвшөөрөл авах хүлээх цаг Европ, Америкаас богино, түүнчлэн шинэ бүтээмжийн патентын эрхийн хяналт шалгалт нь Европын зарим орнуудаас чанарын хувьд дээгүүр байна гэжээ.
Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгуулага, Америкийн Корнелийн их сургууль, Английн олон улсын бизнесийн сургууль хамтран нийтэлсэн 2019 оны дэлхийн инновацийн индексийн тайлангаас үзэхэд, Хятад улс дэлхийд 14-рт орж, дараагаар олон жил дээшлэх чиг хандлагыг хадгалан, дэлхийд ахиц дэвшлээр хамгийн түргэн орнуудын нэг болсон байна. Америк, Хятадын худалдааны нийгэмлэгийн ерөнхий зөвлөлийн нийтэлсэн “2019 оны Хятадын бизнес эрхлэлтийн орчны судалгаа” тайлангаас үзэхэд, Америкийн компаниудын 58 хувь нь сүүлийн нэг жилд Хятад улс оюуны өмчийн эрхийн хамгаалалтаа чангатасан гэж үзэж, 2011 онд тус судалгааг гаргадаг болсноос хойших хамгийн дээд түвшнийг тогтоосон бөгөөд түүнчлэн бий бүхий компаниудын тайланд Хятад улсын оюуны өмчийн эрхийн байдал муужрав гэсэн мэдүүлэг гараагүй байна.
