solongonews
Захиалагчид биечлэн хүргэх үйлчилгээг нэвтрүүлнэ
2016-10-27 16:08
Захиалагчид биечлэн хүргэх үйлчилгээг нэвтрүүлнэ

       Саяхан шуудангийнхан Тэншюнь компанитай стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Хүргэлтийн үйлчилгээний мөнгийг вичатаар төлөх, хүргэлтийн үйлчилгээг захиалагч биечлэн хүлээн авах зэргийг нэвтрүүлэх юм байна.

Ирээдүйд шуудангийн хүргэх үйлчилгээний мөнгийг вичат болон гар утасны QQ-ээр дамжин төлөх ба захиалгаас эхлэн мөнгө төлөх хүртэл бүх явцыг интернэтээр хийх болно. Үүнээс гадна шуудангийхан вичат болон гар утасны QQ-ээр дамжин захиалга – илгээлт – төлөлт – лавлагаа– хүлээн авалт хэлбэрээр гуйвуулах үйлчилгээг биелүүлэх болно. Хэрэглэгчид вичат буюу гар утасны QQ-ээр дамжин захиалга өгвөл хүргэлтийн үйлчилгээнийхэн маш түргэн шуурхай тухайн хүний байгаа газарт очиж, барааг хүлээлгэн өгөх болно. Бусдын захиалгыг андуурч авах буюу нэр андууран авахаас сэргийлэн Тэншюнь компанийнхан захиалагчид биечлэн хүргэх үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. 

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл