Бээжингийн монголчууд шинэ оноо угтлаа
2016-12-28 10:37
Энэ удаагийн арга хэмжээнд Бээжин хотод ажиллаж амьдарч буй 300 гаруй монголчууд цуглан байгаль орчноо хамгаалах тухай санал зөвлөгөө өгч, хамтдаа шинэ жилийн баяраа тэмдэглэлээ.
Байгал орчноо хамгаалахаар гол сэдэв болгосон Бээжингийн монголчууд 2017 оны шинэ оноо угтах баяраа 12 дугаар сарын 24-ний өдөр Бээжин дэх Монголын их хуаранд тэмдэглэжээ.
Энэ удаагийн цэнгүүнд Бээжин хотод ажиллаж амьдарч буй монголчууд нутаг уснаасаа холдож, алс холын Бээжин хотод амьдарч байгаа монгол түмэнтэйгээ нутгийн зангаар учран золгож, танилцаж, ойлголцон ирэх шинэ жилдээ аз жаргал сайн сайхны ерөөлийг дэвшүүлж, арга хэмжээнд оролцсон хүмүүст байгаль орчноо хамгаалахыг уриалав.











Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
