Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны 10-р сарын 19 -ний өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний гурван улиралд, Хятадын аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн хөгжил ерөнхийдөө тогтвортой байж, аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээний баталгааны чадавхийг тасралтгүй сайжруулж, өөрчлөлт, шинэчлэлийг улам ахиулж, инновацийн эрч хүчийг гаргаснаар энэ оны үүргээ биелүүлэхэд нь бат бөх суурийг тавьсан байна.
Эхний гурван улиралд Хятадын аж үйлдвэрийн эдийн засаг тогтвортой сэргэж, гол үзүүлэлтүүд боломжийн хэмжээнд байсныг тоо баримт харуулж байна. Жилийн орлого нь 20 саяас давсан аж үйлдвэрийн аж ахуйн нэгжийн нэмүү өртөг нь өмнөх оны мөн үеэс 11.8 хувиар өссөн байна; Аж үйлдвэрийн 41 гол салбарын 39 нь өсөлтөө хадгалж, 21-ийн өсөлтийн хурд хоёр оронтой тооноос давсан байна. Эдгээрийн дотор тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйлдвэрийн нэмүү өртөг 16.2 хувиар өсч, аж үйлдвэрийн нийт өсөлтөд 40 хувь гаруй хувь нэмэр оруулсан байна. Аж үйлдвэрийн экспорт мөн тогтвортой өсөлтөө хэвээр хадгалсаар байна. Эхний гурван улирлын байдлаар Жилийн орлого нь 20 саяас давсан аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортын нийлүүлэлтийн хэмжээ нь өмнөх оны мөн үеэс 19.4 хувиар өсч, хоёр жилийн дундаж өсөлт нь 7.6 хувь хүрсэн байна.
Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны хэвлэлийн төлөөлөгч, Үйл ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын дарга Лүө Жюньже мөн өдөр Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас хийсэн хэвлэлийн бага хуралд танилцуулж хэлэхдээ, энэ он гарснаас хойш аж үйлдвэрийн өөрчлөлт аажмаар хурдасч, шинэ эрч хүчээ үргэлжлүүлсээр байна гэжээ. Тэрээр:
"Өндөр технологийн аж үйлдвэрлэлийн нэмүү өртөг эхний гурван улиралд өмнөх оны мөн үеэс 20.1 хувиар өсч, хоёр жилийн дундаж өсөлт нь 12.8 хувьд хүрч, өсөлтийн хурд нь нийт аж үйлдвэрийн өсөлтөөс хурдтай хэвээр байна. Үүний зэрэгцээ аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлт хурдацтай явагдаж байна. Шинэ эрчим хүчний хөгжил харьцангуй хурдацтай хөгжиж байна. Шинэ эрчим хүчний автомашин, үйлдвэрийн робот, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөгжил харьцангуй сайн эрч хүчээ хэвээр хадгалж байна. Хэт өндөр нарийвчлалтай видео, том өгөгдөл, виртуал бодит байдал, ухаалаг фотоволтайк, мөс, цасны тоног төхөөрөмж, ухаалаг эрүүл мэнд, өндөр настнуудын тусламж үйлчилгээ зэрэг салбарууд мөн хурдацтай хөгжиж байгаа бөгөөд цахим худалдаа, телемедицин зэрэг шууд дамжуулах бизнесийн шинэ загварууд хурдастай хөгжиж байна. " гэж хэлэв.
Эхний гурван улиралд мэдээлэл, харилцаа холбооны салбарын үндсэн тэргүүлэх үүрэг илүү тодорч байна. Мэдээллээс харахад харилцаа холбооны бизнесийн нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 28 хувиар, харилцаа холбооны бизнесийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 8.4 хувиар, өсөлтийн хурд нь өмнөх оны мөн үеэс 5.2 пунктээр өссөн байна. Лүө Жюньже:
"Одоогийн байдлаар 5G суурин станцын тоо 1.159 сая, 5G терминалын холболтын тоо 450 сая өрөх, гигабитийн оптик сүлжээ нь 200 сая гаруй өрхийг хамрах чадвартай. Аж үйлдвэрийн сүлжээ болон 5G технологийг үндэсний эдийн засгийн гол салбаруудад уялдаа холбоотой, шинэлэг маягаар хэрэглэхийг хөгжүүлж, Бүх Хятадын хэмжээнд "5G+Аж үйлдвэрийн интернэт" -ийн 1800 гаруй төсөл хэрэгжиж байна" гэж хэллээ.
Лүө Жүньже:
“өнөөгийн гадаад орчин нь ээдрээтэй, өөрчлөлт ихтэй байгаа бөгөөд аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн хөгжилд тогтворгүй, тодорхойгүй олон хүчин зүйл байсаар байна, ялангуяа сүүлийн үеийн цар тахал, үер усны гамшиг, түүхий эдийн үнийн өсөлт, эрчим хүчний хангамжийн хангалтгүй байдал, чипний хомстол зэрэг шалтгаанаас болж, гуравдугаар улиралд аж үйлдвэрийн өсөлтийн хурд тасралтгүй саарч, эдийн засагт унах дарамт нэмэгдсэн байна гэжээ. Дотоодын болон гадаадын автомашины үйлдвэрүүдийн анхаарлыг ихэд татсан чип дутагдаж байгаа талаар тэрээр хэлэхдээ: "Одоогийн байдлаар чипний хомстлоос болж автомашины үйлдвэрлэлд нөлөөлж буй асуудал харьцангуй тодорхой хэвээр байгаа боловч янз бүрийн шинж тэмдгүүдэд үндэслэн үзвэл дөрөвдүгээр улирлыг гуравдугаар улиралтай харьцуулахад хөнгөвчлөх төлөвтэй байна. Дараагийн алхамд бид үйл ажиллагааны хяналт, дүн шинжилгээ, дүгнэлтийг үргэлжлүүлэн бэхжүүлж, тулгарч буй асуудлыг цаг тухайд нь зохицуулж, шийдвэрлэх болно. Үүний зэрэгцээ, аж ахуйн нэгжүүдийг удирдан дагуулж, нийлүүлэлтийн сүлжээний зохион байгуулалтыг цаашид оновчтой болгож, автомашины чипний нийлүүлэлтийн иж бүрэн чадавхыг сайжруулж, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг баталгаажуулах болно" гэв.
