solongonews
Хятадын үйлчилгээний салбарын гадаадад нээлттэй байх түвшинг өндрөөр үнэлэв
2018-05-30 17:10
Хятадын үйлчилгээний салбарын гадаадад нээлттэй байх түвшинг өндрөөр үнэлэв

Хятадын Худалдааны яамны сай Сүүлийн жилүүдэд гадаадын маш олон үзэсгэлэн худалдаа  Хятадын үйлчилгээний салбарын гадаадад нээлттэй байх ажлын арга хэмжээг сайшааж,  Хятадын зах зээлд итгэж байгаагаа илэрхийлэн, Хятадын үйлчилгээ, худалдааны  салбартай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж байна  гэжээ. 


Литвийн Адвентурланд "UNOпарк" бол Балтын тэнгисийн бүс нутаг дахь паркийн дизайн тоног  төхөөрөмжийн хамгийн том компани юм. Тус компани 2013 онд Хятадын зах зээлд орж,  одоо Хятадад Адвентурланд паркийн 6 төсөл хэрэгжүүлж байна. Энэ удаагийн  Бээжингийн үзэсгэлэн яармагт, тус компанийн Хятадын талын бизнесийн хөгжлийн  төлөөлөгч Жао На танилцуулахдаа: Хятадын хэрэгжүүлж буй "Нэг бүс нэг зам"  санаачилга манай компаний хөгжилд шинэ боломж, зах зээл нээж өгсөн гэжээ.  Тэрээр хэлэхдээ:"Нэг бүс нэг зам”  бүтээн байгуулалтын боломжоор, Зүүн Европын орнууд Бээжингийн үзэсгэлэн яармаг  шиг гадаад дотоодын том арга хэмжээнд оролцох боломж нээгдсэн. Литва бол жижиг  улс. Та бүхэн эхлээд Литва улсыг ойлгосны дараа аажмаар тус улсын эдийн засаг,  худалдааны зарим салбартай хамтран ажиллавал илүү үр өгөөжтэй. Иймээс энэ арга  хэмжээгээр дамжин, манай компаний сонирхож буй дотоодын хөрөнгө оруулагчидтай  холбоо тогтооно. Ливта 2 сая 800 мянган хүн амтай ч Литвад Адвентурланд парк 20  гаруй бий. Үүнээс үзвэл, Хятад улс ирээдүйд 100 мянган Адвентурланд парк  байгуулах боломжтой. Энэ зах зээл бидний хувьд маш том боломж юм  гэжээ. 
 

Хятадын үйлчилгээний салбарын нээлттэй бодлогыг аж ахуйн  нэгжүүд төдийгүй гадаадын дипломат байгууллагууд дэмжиж байна. Ирландаас БНХАУ-д  суугаа ЭСЯ-ны эдийн засаг, хамтын ажиллагаа хариуцсан албан тушаалтан Линь Жэ  хэлэхдээ: Манай ЭСЯ баг бүрдүүлж, Бээжингийн олон улсын худалдааны үзэсгэлэнд  оролцож байгаа бөгөөд Хятад улсад Ирландын санхүүгийн үйлчилгээ, боловсрол,  аялал жуулчлал зэрэг үйлчилгээ, худалдааны давуу талыг бүх талаар харуулж, хоёр  орны үйлчилгээ, худалдааны хамтын ажиллагааг ахиулах зорилттой юм  гэжээ. 

Хятадын Худалдааны сайд Жүн Шань олон улсын худалдааны  үзэсгэлэнгийн үеэр хэлсэн үгэндээ: Үйлчилгээний салбарын гадаадад нээлттэй  байдлыг ахиулж, "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй  оролцон, үйлчилгээ худалдааг чөлөөтэй, хялбар болгож, хамтын ажиллагааны цар  хүрээгээ өргөтгөн, үйлчилгээний салбарыг өндөр түвшинд нээлттэй хөгжүүлнэ гэжээ.  АНУ-ын олон улсын худалдааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Чинь Жяхао  сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: Хятад, Америкийн үйлчилгээ, худалдаа харилцан  нөхдөг учраас Хятад улс үйлчилгээний салбараа илүү нээлттэй байлгах нь Америкийн  хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн бодит өсөлтийг дэмжих болно гэжээ.
 

 

"Америк бол Хятадтай үйлчилгээ, худалдааны талаар хамгийн их харилцан  нөхдөг орон юм. Жишээ нь манай ложистикийн салбар, хууль, эрүүл мэндийн  үйлчилгээ, нягтлан бодох бүртгэлийн компани, хөрөнгө оруулалтын зөвлөх зэрэг  санхүүтэй холбоотой каомпаниуд бизнесийн боломж нээж байна. Олон аж ахуйн нэгж  нээлттэй бодлогын боломжоос үр ашиг хүртэж, Америкийн бизнес эрхлэгчид, ялангуяа  Хятадтай бизнес эрхэлдэг компаниудын эргэлт нэмэгдэж байгаа нь Америкчуудын  хөдөлмөр эрхлэлтэд эергээр нөлөөлж байна. Тухайлбал, ложистик бол өөрийн  үйлдвэрлэлийн сүлжээтэй байдаг. Тиймээс Хятадын компани тэнд очиж хөрөнгө  оруулан, агуулах барьж, илүү их бараа нөөцлөх нь эдийн засаг, барилга  байгууламжийн салбарыг бодитоор хөгжүүлэх болно. Мөн үйлдвэрлэлийн салбар нисэх  онгоц, хөлөг онгоц зэрэг зарим тоног төхөөрөмж, машин механизм, тээврийн  хэрэгслийг үйлдвэрлэнэ. Ингэж бодохоор энэ бол нэг том цогц бөгөөд ихээхэн  ашигтай юм." 
 
Мэргэжлийн  хүн хэлэхдээ: Хятад улс боловсрол, эм эмчилгээ, ахмад настны асрамж, банк  санхүү, даатгал, нягтлан бодогч зэрэг үйлчилгээний салбарын нийгмийн хөрөнгө,  гадаадад нээлттэй болгохыг ахиулна. Эдгээр ажил Хятадын нийгмийн бүтцийн  өөрчлөлт, ард түмний сайн сайхан амьдралын эрэлт хэрэгцээтэй холбоотой, иргэдийн  амьжиргааны халуун цэгийн асуудал болж байна гэжээ. 

Хятадын Төрийн  зөвлөлийн Хөгжлийн судалгааны төвийн орлогч дарга асан, Хятадын Хөгжил  өөрчлөлтийн судалгааны сангийн дэд захирал Лю Шижинь хэлэхдээ: Хятадын  үйлчилгээний салбар, ялангуяа үйлдвэрлэлийн үйлчилгээний салбарын хөгжил  хөгжингүй орнуудтой харьцуулбал нэлээд хоцорч байна. Гадаадад нээлттэй байлгах  замаар Хятадын аж ахуйн нэгжүүдэд суралцах болон хөгжлийн боломжоор хангана  гэжээ.   
 

 

Найруулагч: BYN
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл