
Алсын цэнхэр нутаг эрэгдэм
Аяны торгон харгуй харагдам
Айраг сүүний үнэр ханхлам
Аз заяаны буян хурайлам
Алтанхан намар аяарлан айсуй.
Дурдан ягаан алчуур гийсгэм
Дурлалын янаг бүсгүйгээ хайрлам
Домгийн цагаан хууч хөөрөм
Дуулим сайхан хорвоо уясгам
Дулаахан намар дуртайхан ирлээ.
Сэнгэнэх салхины үзүүр хийсэм
Сэрүүн өглөөний шүүдэр унам
Сэтгэлийн яруу эгшиг дуурсам
Сэмхэн цагаан бодол уягдам
Шаргал намар сайхан саатлаа.
Буцах галуудын цуваа хөврөм
Бутрах навчсын өнгө шаргалтам
Буянт малчдын царай баясам
Байгаль дэлхий эв зохицом
Буурал намар азтайхан буулаа.

