solongonews
Хятадын интернэтийн бизнесийн орлого 643.3 тэрбум юаньд хүрэв
2023-08-02 10:41
Оны эхний хагас жилд Хятадын интернэтийн бизнесийн орлого 643.3 тэрбум юаньд хүрэв.

   Оны эхний хагас жилд Хятадын интернэт бизнесийн аж ахуйн нэгжүүдийн интернэтийн бизнесийн орлого 643.3 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувь нэмэгдэж, нийт ашиг нь 63.96 тэрбум юаньд хүрсэн байна.

   Дэд бүтцийн талаас нь авч үзвэл мэдээллийн үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүдийн орлого бага багаар буурч, амьдралын үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж буй хандлагатай байна. Оны эхний хагас жилд гол төлөв амьдралын үйлчилгээ үзүүлдэг платформын байгууллагуудын интернэт бизнесийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 9.5 хувь өссөн байна. Онлайн худалдааны салбарын бизнесийн орлого маш хурдацтай өссөн. Оны эхний хагаст гол төлөв онлайн борлуулалтын үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын интернэт бизнесийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 37.4 хувь нэмэгдсэн байна.

   Хятадын Үндэсний APP технологийн туршилтын платформын статистик мэдээгээр 06-р сарын сүүлч хүртэл Хятадын дотоодын зах зээлд идэвхтэй ашиглагдаж байгаа APP-ийн тоо 2.6 сая хүрч байна гэжээ.

Зохиогч: ВАН ЖЭН, ЛЮЙ ВЭНЬШИНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл