solongonews
“Дэггүй аав” олон ангит УСК-г бэлэглэх ёслол боллоо
2018-09-06 11:04
“Хятад Орныг Танин Мэдэх”-Хятад улсын Өвөр Монголын соёлын долоо хоног арга хэмжээний агуулгын нэг болох “Дэггүй аав” олон ангит УСК-г бэлэглэх ёслол 09-р сарын 05-ны үдээс хойно Улаанбаатар хотод боллоо.

Ёслолын үеэр ӨМРТ болон Монгол Улсын TV2 телевиз хамтран олон ангит кино нэвтрүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд Монгол Улсын TV2 телевизэд “Дэггүй аав” олон ангит киног бэлэглэлээ.

Энэ удаад Монгол Улсад бэлэглэсэн “Дэггүй аав” дөчин ангит УСК нь ӨМРТ орчуулан Монгол Улсад нэвтрүүлсэн “Бээжин хотын залуус”, “Залуу эмч” зэрэг олон ангит киноны дараагийн бас нэгэн монголоор орчуулан бэлэглэж байгаа олон ангит кино болно. Тус олон ангит киног 09-р сарын 04-ний өдрөөс эхлэн Монгол Улсын TV2 телевизээр нэвтрүүлэх юм байна. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Талын дуу хоолой радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл