АСЕМ-ын 11-р Дээд түвшний уулзалтын үеэр англи хэлээр шууд орчуулга (синхрон) хийх зарим орчуулагчийг сонгон шалгаруулж, сургалтад хамруулан бэлтгэжээ.

ГХЯ болон Европын Холбооны хооронд хэлэлцэж тохирсны дагуу шалгалтын баг гаргаж орчуулагчдыг шалгаруулан авсан байна.
Сонгон шалгаруулалтыг Европын Холбооны Орчуулгын Ерөнхий газрын Төслийн менежер, Хатагтай Биргит Гёоце, Европын Холбооны Монгол болон БНХАУ дахь төлөөлөгч, Ноён Том Пэрт нар удирдан явуулжээ.
Сонгон шалгаруулалт нь Европын Холбооноос боловсруулсан аргачлалын дагуу чөлөөт болон сэдэвчилсэн ярилцлага хэлбэрээр явагдсан бөгөөд ярилцлагад нийт 25 орчуулагч оролцсоноос 6 хүртэл хүнийг сонгож, Европын Холбооны зардлаар сургалтад хамруулсан байна.
