solongonews
БНХАУ-ын Өвөр Монголын Хятаны шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээ
2019-06-27 21:41
БНХАУ-ын Өвөр Монголын Хятаны шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээ

   БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр улс 2019 онд Хятад улс ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог гүнзгийрүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажил нь БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран “Хятан- Их Ляо улс: БНХАУ-ын Өвөр Монголын Хятаны шилдэг үзмэрийн үзэсгэлэн” юм. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 06 дугаар сарын 27-нд боллоо.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын БСШУСЯ, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Соёл, Аялал, Жуулчлалын Танхим ажиллаж байна.

Хятан улс Монголын өндөрлөгийн өмнөд хэсэг, одоогийн БНХАУ-ын умард нутагт аж төрж асан нүүдэлчин угсааны үндэстэн. Хятанчууд 916 онд Их Ляо улсыг байгуулсан, 200 гаруй жил оршин тогтносон. Хятан нарын ууган нутаг тул тэдний үлдээсэн хот суурингийн туурь, булш бунхны олон дурсгалууд хадгалагдаж байна. Уг үзэсгэлэнд алт, мөнгөн эдлэл, гоёл чимэглэл, морины тоног хэрэгсэл, ваар шаазан, гэрэлт хөшөө, тахилгын зан үйлийн эд зэрэг 70 гаруй иж 450 гаруй ховор нандин үзмэрүүдийг анх удаа нэг дор цогцоор нь дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой.

“Хятан- Их Ляо улс: БНХАУ-ын Өвөр Монголын Хятаны шилдэг үзмэрийн үзэсгэлэн” хоёр улсын соёлын солилцоог улам гүнзгийрүүлж, тал нутгийн торгоны замын соёлын цар хүрээг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах болно.

Тус үзэсгэлэн 2019 оны 06 дугаар сарын 27-ноос 09 дүгээр сарын 06-нд Монголын үндэсний музейд үнэ төлбөргүй үргэлжлэх юм байна.

Зохиогч: С. Саранчимэг, С. Урьхан
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл