solongonews
Түүх соёлтой танилцлаа
2017-06-03 23:28
Өвөр Монголын түүх соёлтой танилцлаа.

Бидний багийн дараагийн өртөө Өвөр Монголын түүх соёлтой танилцах байлаа. Хуваарийн дагуу Өвөр Монголын Музейгээр зочиллоо.

Өвөр Монголын Музей нь ӨМӨЗО-ны I зэрэглэлийн музей бөгөөд барилга нь шинэ зууны өнгө аясыг хослуулсан монгол загвартай юм. 2007 онд ӨМӨЗО байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан Төвийн засгийн газраас бэлэглэсэн үндэстний их нэгдлийн бэлгэ тэмдэг бүхий том тогоо болон музей ашиглалтад орох үед Өвөр Монгол, Шаньси зэрэг мужийн дурсгасан нэлээд хэдэн дурсгалт зүйлсийг хадгалж байгаа аж.

Өвөр Монголын музейгээс хөдлөөд Их Зуу хийдтэй танилцлаа. Хөххотын хуучин дүүрэгт байрладаг Их Зуу хийд нь Хөххотын хамгийн том буддын шашны хийд юм. Тус хийд нь хэдэн зуун жилийн турш Өвөр Монгол дахь Төвдийн уламжлалт бурхан шашны төв болсоор ирснээр үл барам Хятадын умард орны нэр хүндтэй хийдүүдийн нэг болжээ. Өдгөө Их Зуу хийд нь Өвөр Монголын ӨЗО-ны гол түүх соёлын дурсгалт өв болсон байна.   

Найруулагч: Б.ТУЯА, М.БАНДИ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл