solongonews
Ашиглаж чадвал арьс шир ч алтны үнэтэй(1)
2019-09-24 16:20
Залуу бизнес эрхлэгчдийн бүтээсэн монгол бүтээгдэхүүний тухай

Сүүлийн жилүүдэд арьс ширийн үнэ буурч байгааг бид сайн мэднэ. Зах зээлээс нэг арьсан бээлий худалдан авахад хэдэн арван юаниас хэдэн зуун юаньд хүрдэг. Гэвч бүхэл бүтэн нэг хонины арьс тав гуравхан юань л хүрч байсан нь үнэн. Шинэ цаг үе нь бидэнд зах зээлийг хангасан боловч манайхан өөрсдөө гар хөдөлж хийхгүйгээс арьсны үнийг өсгөж чадаагүй юм.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нь бүгд маш том нөөц болох юм. Ер нь мал аж ахуйн үйлдвэрлэлийг хаягдалгүй үйлдвэрлэл гэж хэлдэг, харин өөрийнхөө эдийг үнэд хүргэхэд малчид тархи ажиллуулж ухаан зарцуулахад байдаг. Арьс нэг үе хэдхэн юань нь үнэтэй болсон буюу махны захад хаягдмал төдий үнэлэгдэх болсон байдалд зарим малчид хонь малын арьсыг үнэд хүргэх арга хайсаар ирлээ.

Арьсан бууз гэхэд гайхдаг хүмүүс олон. Сөнид зүүн хошууны Хонгор сумын Шүрэнцэгт суурингийн малчин бүсгүй Улаангэрэл хонины арьсаар бууз барьж захад гаргалаа. Улаангэрэл 2015 оны 07-р сараас эхлэн хонины арьсыг гаднах давхаргаас нь хуйхлах буюу зумлаж дотор талаас нь хусаж усанд дэвтээгээд зөөлрүүлэн сунгаж татаад бууз чисхэхэд бэлтгэлээ. Нэг хонины арьсаар 25 бууз хийж хурганы арьсаар арван нэг хоёр бууз хийж болох аж. Бууз хийх нь хувцас оёж байх шиг оёж тавьдаг болохоор маш их хөдөлмөр шаардагддаг. Улаангэрэл Шилийн хотод амьдарч байгаа болохоор түүний хийсэн буузыг Шилийн хотын хэдэн хоолны газар болон хувь айл захиалдаг. Хөлөнбуйр хотоос ч тогтмол захиалгатай болсон байна.

“Хонины толгой шийрийг хуйхалж идэж байхад арьсыг нь ч хуйхлаад ямар нэгэн идээ хийж болох байхаа” гэсэн анхны бодлоор тэр энэхүү ажлаа эхлүүлсэн юм. “Арьсаар бууз хийж худалдахад нэг хурганы арьс бараг 80 юань өртөгтэй болсон хувирсан” гэж Улаангэрэлийн ярианаас тооцоход нэг хурганы арьсны үнийг бараг 20 дахин өсгөсөнтэй адилхан байдаг.

 

Зохиогч: САРНАА
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл