solongonews
Агааржуулагч ямар өвчин үүсгэдэг вэ
2017-07-05 11:08
Агааржуулагчаа байнга цэвэрлэж байх хэрэгтэй.

Агааржуулагчтай өрөө нь зуны улирал дахь диваажин л гэсэн үг. Гэхдээ урт хугацаагаар агааржуулагчийн дор амьдарна гэдэг мөн эрсдэлтэй юм. Хэрэв агааржуулагчаа байнга цэвэрлэхгүй бол их хэмжээний нян, вирус хуримтлагдан, агааржуулагчийн салхиар үлээгдэн гарч өрөөний агаарыг бохирдуулдаг бөгөөд улмаар хүний уушгийг хордуулдаг байна. Агааржуулагчаас шалтгаалсан уушгины архаг нь харшлын шинжтэй уушгины үрэвслийн нэгэн төрөл юм.

Иймээс тогтмол хугацаатай агааржуулагчаа цэвэрлэх нь эрүүл мэндэд ашигтай. Агааржуулагчийг хоёр сар тутамд нэг удаа цэвэрлэх хэрэгтэй бөгөөд агааржуулагчаа нээхээс өмнө цонхоо онгойлгож, өрөөний агаарыг сольж, мөн 1-3 цаг тутамд нэг удаа агааржуулагчгүй өрөөнд орж цэвэр агаар амьсгалах хэрэгтэй. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл