solongonews
Тэнгэрийн уудмаар цэцэрхэхүй
2014-10-30 15:41
М. Хасбаатарын уран бүтээлээс

Үүл салхыг өдөөн ярилднам ,

Тэнгэр хэчнээн уудмын тухай …

Мод усыг цочроон хэлэлцнэм                                                                                            

Тэнгэрийн хөндий үргэлжлэхийн тойронд !                                          

 

Утаа манан залгалдалцан хэлхэж

Уулын оройд тэнгэрийн сураг аниртахуй …

Усны урсгал салхины анирыг эгшиглэж 

Үелэх хээрийг аргадан тэнгэрийг зорихуй …

 

Зугаатай сайхан тэнгэрийн царай хөх үүлээр бадамлаж

Зоримог олон хэлний хэлбэрээ цэнхэр уснаа угаахуй  

Гандсан өвсний шар намаа цөхсөн уйтхараар дэрвэхүй

Гал халуун нарны илч хэмжээний чигээсээ ээхүй …

 

Наран саран одод үргэлжид хөгжилдрүүн

Тэнгэрийн уудмыг гайхуулан сацруулнам !

Бороо цасны хэмэрлэг цэцэглэл

Халуун хүйтний эрчлэл зоримоглол

 

Хавар намар дөрвөн улирлын хувиралт дунд

Хаширжсан ухааны согооноос хайр дурлал эсгэхшуухан

Зэрэглээний дүрсээр түмэн бодис нүүнэм ,

Золбож оршихын замаа эрж нүүнэм !

 

Навчсын өнгө зүснээ тэнгэртээ

Найрал олон хөдөлгөөн эргэлэгнээ тэнгэртээ

Цэцэрхэхийн уудмыг тэнгэр хэмээж

Дүрэлчлэл бүхэн тийшээ урсанам …

 

 

 

 

Сэтгэлгээний шүлэглэлт харгуй

 

Сэтгэлгээ гэгч  

Холын цэнхэр гаргаас

Сүвлэн байж

Эрдэнэ чандмань хэлхэх мэт,

Саарал гэгч

Номин талст уулнаас

Сэгээ ухааны

Шүр явуу түүх мэт ,

Нар сарны ширхэг нэмрэлийг

Тоолонхон …

Намар өвлийн өнгөрөөх мөрийг

Хайн согтуурч ,

Навч цэцгийн хумбилт

Дэлгэлтэд игдлэн

Баясаж ,

Нисэх галуудын

Цэрвэхийн эгшиглэлд уяран

Гомдож ,

Шүлэг хэмээх орчлонгоор

Хөглөсөн

Хөгжмийн

Шадынх нь даланд бүдчин  

Бүдчин ,

Шудрах хөвчийнх нь

Аясын доор онхилон   

Онхилон ,

Сар өдрийн ээлжлэх

Мөч бүхэнд нь

Сорвио сийлж үлдээсэн

Очийн ормыг нь

Тэмтрэн ,

Онцын нууцгай

Дотоод эмзэглэл шингэсэн

Дурлалын үгсээр нялхарсан юм шиг

Дулаан туниатай,

Дундуур хайрыг нь булааж гараад

Нэхүүлсэн юм шиг

Амраг өнгөтэй …

Гэрлээс хурдан бодлын оосроос

Шүүрэхүйц  

Гэгээ нөхөх алсын алсад

Хөвж явнам !

Хижгэлэн үүрсэх уянгын хөлөгтөө

Жолоо өндийж

Гэнэн их хүсэхүйн давчуу жигүүр дээр

Давьж тайвшран

Явнам.

Гэдийн тулсан шүлэглэлт санааны

Шуналын галаар

Дандаа шижимлэх бодлын дунд

Өлгөгдөж явнам !

Нойр зүүдний цаг орон дотроо

Амтархан зэрэглэсэн

Нарийхан эхтэй шүлгийнхээ дотроос

Өөрийгөө эрнэм,

Нэмүүхэн уянгалаг санаа ахуйгаасаа

Шүлгээ эрнэм …

2014 оны 5 сарын 26-O орой

 

Амрагчлалаар оршихуй ертөнцөс

 

 

Зүүд салхи хоёр сөрөн уралдана, хэзээд

Салхи ч зүүдэн , зүүдэн салхи мэт

Зөн совингийн зөрчилд ахуй жигүүр холбон

Зөрөхийн хоёр сэтгэмжээрээ зүүж амраглалцнам !

 

Зүмбэрлэх уулс холын холхи дов толгодоо

Зүдхийн хөх манан тоосноор хүрэлцэн чадахуйцаар

Зузаан найр уяхан сэтгэлгээгээ илтгэх мэтхэн

Зүсрэх их эрднийн шорооний уураараа амраглалцнам !

 

Зүсэж гарах солирын эсгэл, аянга, цахилгаан

Зөвлөж эргэх орчлонгийн гүнд тамир сорих мэт

Арга билгийн уусалцлал дундаас сэтгэлгээний хэлбэр үүсэж

Аливаа хийсвэрлэл бүхнийг хумьж бодитойд хандуулж амраглалцнам !

 

Зургаан сарын бороон, ес дундах цасан

Живт энэхүү хорвоогийн уйтгарыг тайлах хэмээх шиг

Зөнжинд бялхрах сархадын анхилам ба согтом өнгөөрөө

Жирвэгнэн жирэмслэх улирлын гогцоонд нөхцөн амраглалцнам !

 

Төрөх үхэхийн ээлжлэл зүүний үзүүр дэх будаан мөхлөг шиг

Төөрөгдөл, баярлал, уярал гомдлын дунд үргэлжилж

Дүрвэгнэн оршихуйн амьсгаан дотор тормойн орчсоор

Түмэн түмэн өдрийн элгэнд тэврэлдэн хайрлалцаж амраглалцнам !

 

Тунарах саран цацрах наран тохой холбон цувралдаж

Тоолшгүй од гараг эрхэс хүрдний таталцалд

Дундрашгүй үргэлжлэлийг дахин үргэлжлэлээр хэлхэж ,

Туяалж бас хиртэхийн жамаар харилцан үнсэн амраглалднам !

 

Цэцгийн тоосон, шувууны жигүүр шинэ амьжралыг нээх

Цэнгэж гундах айзам бүрд зүдэн ядан тэмүүлэхдээ

Цэцэглэж гарах уянгын дэлгэр мөр дээр бадрах мэт

Цээлхэн дууны найрал цалгиулж яруу эгшгээр амраглалднам !

 

Зогсохуй болон хурдлахуй нэгэн чигээс салж

Зулгарч ноцохуй будлиан мэт тоосон дундуур урсаж

Зорьсон харалт бүхий жийрэглэл, нууцгайлалын эрх үүдээр

Зогсошгүй хувирах, тоо хэмжигдэхүүн, туйлшралын үндсээр амраглалднам !

 

Эерэх сөөрөх хоёр нэгэн хэвлийгээс ихэрлэн

Орчлонгийн есөн өнгийн оршил тогтнолыг дайлбарлахын хүчсэнд сувалдран

Олж эс мэдэхүй бэрх нарийн учир шижмийн гүйдэлд уусаж

Эргэлдэх орчил эс хүрч чадах холын холд амраглалднам !

 

Амьдран оршихуй, арга билгийн ёсны гүн далдад

Аягаар хэмжих шалбаагаас цааш ой ухаан хүрч эс чаднам ,

Аадарлан ирэх хурын дуслаас нэгэн мөхлөгийг амтархах мэт

Олдой шүлэг минь дэмий л хайнгуй ч ааг юугаан уянгалах нь энэ билээ !

 

 

 

Зэлүүд хээрийн магтуу

 

Зээр хулангийн тоос нь

Тэнгэртээ үнсүүлж холдсон …

Жаврын сортой гялгана нь

Говьдоо эрхэлж алиалсан …

Улирал бүхний алганд

Үелзсэн жороо хөндөргээнтэй

Усны цар шиг зэрэглээ

Уулний ч цутгаландаа живүүлсан ,

Адууны доргилдсон амьсгаа

Үсээ сорлож нөмөртсөн

Аагтай хүйтэн өвлийн

Цасыг нь ардаа аминчирхан

Яргуй цэнхэр цэцэгсээр

Газрын зүрхийг бүүвэйлж

Ангир шувуудын жиргээнээр

Орчлонгийн хэлийг сэлбэсэн

Ойн нүнжиг энгэрээр

Өрнөл төлжил бэхдэг,

Уулын иртэй хаддаар

Гөрөөсний хогьс хурцалдаг

Атрын уудам жалгадаа

Аранжлын тэнхээ тэншсэн

Зэлүүд хээр чи

Зүрхэн дээр минь хоногтой.

Араг хөх аргалын

Илчнээс бүлээсдэг жаргал,

Ангийн шарсан махнаас

Тамир залгадаг хээр.

Тугалаа нуудаг үнээдийн

Борооноор эрүүлсэн ухаан

Үрлийн модоор өлгийдүүлж

Өсч торнидог замбуулин

Төлөг тээдэг өвгөдийн минь

Дөрөө чангалдаг омог

Үнээ саадаг эхчүүдийн минь

Учиг шингээдэг хатгамал

Миний зэлүүд хээр …

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл