”Шюэлүн-2” болон ”Тяньхуй” Росс тэнгисийн шинэ станцад хүрлээ
2023-12-08 10:21
”Шюэлүн-2” болон ”Тяньхуй” Росс тэнгисийн шинэ станцад хүрлээ.
Бээжингийн цагаар 12-р сарын 06-ны шөнө Антарктидын 40-р экспедицид судалгааны үүрэг гүйцэтгэж буй Хятадын "Шюэлүн-2" болон "Тяньхуй" хөлөг онгоц Росс тэнгисийн экспедицийн шинэ станц байгуулах газарт дөхөн очиж, тэнд ажиллах хүмүүсээ хүргэж, мөн тээвэрлэж аваачсан шинэ станц барих 9300 тонн барилгын материалыг буулгаж эхэлжээ.
Хятадын Антарктидын 40-р экспедицийн 32 гишүүн саяхан буюу 11-р сарын 21-нд Росс тэнгисийн шинэ станц байгуулах газарт аюулгүй хүрч, урьдчилсан бэлтгэл ажлыг эхлүүлээд байсан юм.
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх
